Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан ирэх сарын 19-21-нд Улаанбаатар хотод болно. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ЗГХК-ын Монголын хэсгийн хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж 14 дүгээр хуралдааны бэлтгэл ажлыг хангах болон хэлэлцэх асуудлын талаар ярилцав.
Уг хуралдаанаар Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал болон хоёр орны ЗГХК-ын бүтцийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар тодорхой санал боловсруулах талаар ярилцжээ. Тэргүүн шадар сайд тус хуралдаантай холбогдуулан хэлэлцэж шийдвэрлэх асуудлаар салбар хариуцсан албан тушаалтанд үүрэг даалгавар өгчээ.
Г.ЭНХ







0 Сэтгэгдэл