Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засаршгүй ЛИНДСЕЙ

     “Anorexia” өвчнөөр өвчилс өн гэсэн шуугианаас болж эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарснаа тэмдэглэж шоудан 2007 оныг эрүүлжүүлэхэд угтсан од бол Линдсэй Лохан. Энэ гэхдээ Линдэйгийн галзуурлын зөвхөн эхлэл нь байсан гэдэг. Эрүүлжүүлэхээс гараад хэдхэн хоногийн дараа шөнөжин зугаалж, архидсан Лохан өөрөөсөө хэдэн үе мултарсан жүжигчидтэй холбогдон, шөнийн клубийг бараг гэр орноо болгон амьдарч эхлэхэд нь бидний анх харж байсан хөөрхөн охин яав даа гэж олон нийт дуу алдсан. Гэтэл Лохан энэнээс ч илүүг үзүүлнэ гэсэн шиг хар тамхи хэрэглэж эхэлсэн. Түүний бие засах өрөөнд хар тамхи сорж байгаа зураг, дүрс бичлэг хаа сайгүй цацагдсан. Хар тамхи хэрэглэсний улмаас Лос-Анжелес хотын зам дээр автын осолд орсон. Гэхдээ тэр зүгээр нэг осол байсангүй. Их хэмжээний хар тамхи хадгалж, түүнээ хэтрүүлэн хэрэглэснээс юу болж байгааг ухаарах сөхөөгүй байсан. Тэр их хэмжээний барьцаа төлж байж арайхийн шоронгоос гарснаа бас л тэмдэглэж, тэр нь гэрэл зургаар баримтжин хаа сайгүй тарсан билээ. Линдсейгийн согтуу зураг олон нийтэд тарснаас нэг хоногийн дараа түүнийг хоёр дахь удаагаа хүчээр эрүүлжүүлэхэд хэвтүүлсэн.

     Тэр бас л “тайвширсангүй“. Долдугаар сард тэр дахин согтуугаар машинаа жолоодож яваад баригдахад халааснаас нь бас л хар тамхи гарчээ. Хэрэг явдал үүгээр зогссонгүй, маргааш нь Лохан өөрийнхөө туслахыг хөөсөн байна. Хөөрхий туслахын ээж нь тусламж гуйж цагдаа руу залгажээ. Энэ явдал түүнийг эрүүлжүүлэхэд гурав дахь удаагаа “залрах” шалтгаан болов. Засарч хүмүүжнэ гэсэн амлалт өгсөн тул шоронд бүтэн, хагас цаг болж, 10 хоног нийгмийн ажил хийсэн түүнийг одоо л нэг хүн дүрсэндээ орох байх гэтэл бас л болоогүй бололтой. Хэдхэн хоногийн өмнө 05.30 цагт шөнийн клубээс гарч явсан тэрбээр газар унаж, шороотой хутгалдсан зураг нь олныг гайхашруулав. “Зурагчин намайг түлхэж унагасан” гэж тэр мэдэгдэж байгаа ч Линдсейд итгэх хүн ховор болжээ.

Б.НОМИНТҮШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.