Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засаг дарга нарыг огцруулах үндэслэл хангалтгүй байна гэж Г.Мөнхбаяр үзэв

Хан-Уул дүүргийн ИТХ-ын нэр бүхий 17 төлөөлөгч болон хурлын дарга Н.Энхтүвшинд, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас ирүүлсэн албан бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хуулийн хугацаанд нь хариу өглөө. Тэгэхдээ ирүүлсэн албан бичгүүд шийдвэр гаргах хангалттай үндэслэл болохгүй байна гэж тэрбээр үзэв.
Дүүргийнхээ төсөв болоод ирэх жил хийх хөрөнгө оруулалт, дүүргийн 2010 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг батлах үндсэн
үүргээсээ Засаг даргаа огцруулах ажлыг урьтал болгосонд энэ хоёр албан тоотод өгсөн хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан тайлбарлахдаа “Хан-Уул дүүргийн ИТХ-аас Нийслэлийн Засаг даргын нэр дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд ирүүлсэн дөрвөн тогтоолын хоёр нь дүүргийн Засаг дарга Ганхуягийг үүрэгт ажилд нь хэвээр үлдээх, нөгөө хоёр нь түүнийг огцруулах тухай өгүүлсэн байсан. Эдгээр тогтоолын огноо нь ижил боловч нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан байгаа юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга хуулийн хүрээнд шийдвэр гаргах боломжгүй” гэсэн юм гэв. Тэгээд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг дээрх шийдвэрүүдээ хуулийн хүрээнд дахин хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн нэг мөр болгохыг мэдэгджээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах саналд 35 төлөөлөгчийн 18 нь гарын үсэг зурсныг үндэслэл гэж үзэж
болох ч тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон бусад асуудлуудыг шийдвэрлэхэд төлөөлөгчдийн олонх нь
ирээгүй, шийдвэрүүдийг 17 төлөөлөгч баталсан нь хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм.Харин СХД-ийн ИТХ-аар Засаг дарга
Ч.Сайханбаярыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдаанд хэчнээн төлөөлөгч оролцсон, санал хураалт хэрхэн явагдсан нь тодорхойгүй, хуулийн дагуу шийдвэр гаргахад баримт бичгийн бүрдэл дутуу байна гэсэн тайлбарыг НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.