Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХЫГ САНУУЛАВ

     Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзан байгалийн гамшиг, зудын хор хохирлыг гэтлэн давах талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хийх болон цаг үеийн ажлын талаар товч мэдээлж үүрэг, даалгавар өгөв.
Тэрбээр малчдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, залуу малчдад зориулсан сургалт, сурталчилгаа явуулах, болзошгүй эрсдлээс иргэдийн амьжиргаа, мал сүргийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулж хэвших хэрэгтэй.
    “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээнд  бэлтгэх шатанд сум, байгууллагын удирдлага, ажилтнууд хариуцлагатай ажиллах, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийн бүртгэлийг үнэн зөв гаргаж, төлбөрийн эрхийг сонгуулах санал авалтыг иргэдэд сайтар ойлгуулан, шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөрийн хоолны чанарт онцгой анхаарал хандуулж, сургуулийн удирдлагууд, бэлтгэн нийлүүлэгчидтэй сумдын Засаг дарга нарыг гурвалсан гэрээтэй ажиллуулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай гэлээ.
Ерөнхий сайд хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 10-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг бүрэн хөтлөх, бичиг баримтын зөрчлийг цэгцлэх, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг алдаа дутагдалгүй, шуурхай зохион байгуулахыг анхаарууллаа.
     Түүнчлэн өнөөдөр улс оронд бий болж байгаа нөхцөл байдал, өрнөж буй үйл явцыг Монголын төрт ёсны эрх зүйн үүднээс бодитой дүгнэн, ард иргэдэд зөв ойлголт өгч, улс орны том эрх ашиг, ард түмний амьдралын тогтвортой баталгааг хангахад бүх шатанд ажлаа чиглүүлж ажиллахыг үүрэг болгов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.