Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарын цаадах нууц амьдрал…

Ажилгүйдэл гэдэг үгийн цаана ядуурал, гэмт хэрэг, хүчирхийлэл нуугдаж, хүн хүнээ гэх нинжин сэтгэлийн амин судсыг тасалж байна. Мөнгөгүй бол идэх хоол, өмсөх хувцасгүй өнөөгийн нийгэмд сохор зоосны төлөө хүн хүнээ золиослож, шуналт сэтгэлээ ханаж, цадахгүй ундаалж сууна.

   Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 131 мянга гаруй ажилгүйчүүд бор хоног, шар нарыг арай ядан өнгөрүүлж байгаагийн 51 мянга орчим нь охид, эмэгтэйчүүд. Тэд ажил хайж, олсон хэдэн төгрөгөөрөө зарын сонин санхүүжүүлнэ. Иймэрхүү хүмүүс миний ойрын хүрээнд ч цөөнгүй бий. Гэвч ажилд авна гэсэн байгууллагуудын шаардлага дэндүү өндөр, “Царайлаг, англи, орос, хятад, солонгос, япон хэлний аль нэгээр нь ярьж, бичдэг, харилцааны өндөр соёлтой, компьютерийн программ бүрэн эзэмшсэн, цэвэрч нямбай, бие хаа тэгш, багаар ажиллах чадвартай, мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан байх ёстой” гээд төгс хүн шаардана. Нэгэн бодлын тун ч хатуу гэмээр ийм шаардлага ажилгүйдлийг бууруулах бус харин ч нэмсээр.

    Тиймээс хүүхнүүд маань мөнгө олж, амьдралаа залгуулахын тулд биеэ үнэлж, бусдыг зуучилж, нэгнийгээ хил давуулан худалдаж байна. Энэ бүх хууль бус ажиллагааг хөхиүлэн дэмжиж, улам өргөжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт тэр дундаа юу ч хамаагүй бичиж болдог зарын цахим хуудас, сонингууд дэм үзүүлсээр.

   Тиймээс энэ удаад “Нууц дуран” “Zarmedee.mn”, “Zar. mn” цахим хуудсыг дурандлаа. Эдгээр сайтуудаар дамжуулан эмэгтэйчүүд биеэ үнэлж, биеэ үнэлэх бололцоог нь бүрдүүлж, байр, орон сууцаар хангадаг ивээн тэтгэгчээ олдог аж. Гэтэл сүүлийн үед энэ бизнес өргөжин тэлж, хил дамнадаг болж.

    Ингээд “Zar.mn” сайтын “ажилд авна” гэсэн цэсийг нээж, тэнүүчилж эхлэв. Гадаад хэлтэй худалдагч, олон орны хоолны тогооч, хөтөч, их эмч, сувилагч, зөөгч, цаг баримталдаг, өөртөө итгэлтэй, харилцааны соёлтой, 25-35 насны бүсгүйчүүдийг боломжийн ажилд урьж байна гэхчлэн цэсэнд 1596 ажлын байрны санал байх аж. Тэдний нэг нь анхаарал өөрийн эрхгүй татлаа.

     “18-23 насны охидын аюулгүй байдлыг бүрэн дааж, урд хөршид өндөр цалинтай ажилд авна. Сонирхсон охид 15661013… дугаарын утсаар болон Saruul…..@ yahoo.com хаягаар холбоо барина уу” гэжээ.

     Энэ зар яавч охид, бүсгүйчүүдийн маань оюуныг үнэлэх гээгүй нь ойлгомжтой. Тэгвэл яг ямар ажил юм бол. Үүнийг мэдэхээр Saruul…..@yahoo. com и-мэйл хаягаар зарын эзэнтэй холбогдлоо.

     Тэрбээр 100 юанийн дэвсгэрт бүхий боодолтой мөнгө ширээн дээр асгаж, түүн дээр 20 орчим насны охин хэвтэж буй зургийг мессенжерийнхээ цонхон дээр тавьжээ.

-tuul_le: Сайн уу, би зарын дагуу холбогдож байна.

-Saruul: Байна., тэгээд.

-tuul_le: Урд гэж яг хаана нь ажилд оруулж өгөх вэ. Эрээн үү, Бээжин үү?

-Saruul: Хөх хот. Чи өмнө нь урд ажиллаж байсан уу?

-tuul_le: Үгүй, тэгээд яг ямар ажил юм бэ? Saruul: Биеэ үнэлэгч.

-tuul_le: Ямар шулуухан хэлж байна аа. Тэгээд иймэрхүү ажлын зарыг ямар ил тод тавьдаг юм бэ?

-Saruul: Би чамайг ямар ажил гэдгийг нь гадарлаад орж ирсэн гэж бодлоо. Иймэрхүү зарыг ойлгодог хүмүүс олон байдаг юм шүү. Чи ч гэсэн гадарлаад надтай

-tuul_le: Очоод тэгээд ямар газар амьдрах вэ. Хуучин охид чинь дээрэлхээд байх юм биш биз?

-Saruul: Байрны хувьд боломжийн болохоор санаа зоволтгүй, тэгээд ч чи өрөөндөө ганцаараа байна. Тиймээс дээрэлхэх асуудал гарахгүй. Ингэхэд чи хэдийгээр ирэх боломжтой вэ.

-tuul_le: Сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ очих бол даруйхан очихыг бодъё. Надад мөнгөний хэрэг их байгаа л даа. Ингэхэд би дунджаар хэдэн төгрөгийн цалин авах бол?

-Saruul: Хэрвээ чи хүрээд ирвэл би чамд өдөрт хоёр ажил баталж өгөөд байж чадна. Тэгээд бодохоор сардаа сая гаруй төгрөг аваад байна шүү.

-tuul_le: Ажлын цагийн хувьд ямар нөхцөлтэй вэ?

-Saruul: 15.00 цагаас 05.00 хооронд ажиллана. Ажлын дундуур гарч, архи ууж болохгүй ямар нэгэн байдлаар согтуу байх тохиолдолд мөнгөөр торгоно. Хэрвээ чи гурван удаа сануулга авбал гэр рүү чинь буцаана. Чи цалингаа өдөр өдөрт нь эсвэл сараар нь авч болно. Шөнөдөө хэчнээн ч удаа ажилд гарч болно, тэр чиний л дур.

-tuul_le: Гэхдээ зарим боссууд нь хэлсэндээ хүрэхгүй, цалингаа өгдөггүй гэж дуулсан.

-Saruul: Би монгол хүн, чамтай л чацуу эмэгтэй, юу гэж хэлсэндээ хүрэхгүй байх юм, тийм биз дээ.

-tuul_le: Чи ингэхэд яаж яваад наанаа оччихсон юм бэ. Иймэрхүү ажил хийх хэцүү. Тэгээд ч дөрвөн одтой зочид буудлын сауныг хариуцаж ажиллах хүртэл их л юм үзсэн байх тийм үү?

-Saruul: Хүний амьдрал хэцүү гэдгийг мэддэг болж байна даа. Би энд сурдаг байсан. Мөнгө олж, сургалтын төлбөрөө хийхийн тулд биеэ үнэлж эхэлсэн. Харин одоо бол Лабан болчихсон. Лабан болно гэдэг тийм ч амаргүй. Энэ хүртэл ирэх гэж би их олон муухай зүйл үзсэн. Өдөр бүр уйлж, шөнө бүр өөрийгөө зүхдэг байлаа. Хүн хүсээгүй зүйлээ хийдэг л юм байна. Заримдаа эцэг, эх маань хорвоог эрт орхисон нь зөв ч юм шиг санагддаг. Над шиг хүн төрүүлснээ мэдсэн бол тэд маань гутрах байсан биз. Би амьдралын хатуу гэж юу байдгийг мэднэ. Тийм болохоор монгол охид маань энд яаж зовж, шаналж, тарчилдгийг ч мэднэ. Тийм болохоор чамайг хуурна гэж битгий ай.

-tuul_le: Охид наана чинь тэгж их зовдог юм бол чи яагаад дээрх ажлын зарыг тавьсан юм бэ. Тэднийг хар бараан зүйл рүү чи өөрийн гараар түлхэж байгаа хэрэг биш гэж үү?

-Saruul: Чиний хэлж байгаа үнэн. Гэхдээ нэг зүйлээр ялгаатай. Энд зовсон ч мөнгө байгаа болохоор зовлонгоо бага болов ч нимгэлж чаддаг. Харин Монголд элдэв янзын дарамт шахалтаас болж зовохоос гадна мөнгөгүйн зовлонг бас давхар үздэг. Хойд эцэг, хартай нөхөртөө дарлуулж, доромжлуулна. Өнчин өрөөсөн дүү нар хоногийн хоол нэхэж шаналгана гээд энд ирсэн охид Монголд үнэхээр хэцүүхэн амьдардаг юм шүү дээ. Тэгэхээр Монгол дахь зовлонгоос Хөх хот дахь зовлон арай зөөлөн биш гэж үү.

-tuul_le: Ингэхэд наана чинь хууль хяналтын байгууллага нь хэр чанга вэ?

-Saruul: Гайгүй ээ, айх зүйл огт байхгүй. Цагдаагийнханд тодорхой хэмжээний мөнгө төлчихдөг юм. Тэгээд л буудлын үйлчлэгч гэсэн үнэмлэх гаргуулчихдаг. Хэрвээ чи сайн ажиллах юм бол цалин дээр чинь нэмэгдэл болгож нэг сая төгрөг өгч чадна шүү.

– t u u l _ l e : Т а н а й х а а р хятадуудаас гадна монголчууд үйлчлүүлдэг үү?

-Saruul…: Дөрвөн одтой буудалд монголчууд яг орж харагдаач. Нэг хоногийн төлбөр нь 1200 юань.

-tuul_le: Аан.

-Saruul: Харин буудлын хоногийн мөнгө бид нарт огт хамаагүй. Зочин хэрвээ охин авах бол тусдаа 500 юань төлөх ёстой. Чи 500 юаниасаа буудлын эзэнд 300, надад 50 юань өгнө. Үлдсэн 150 юанийг нь өөртөө. Харин охид гадуур явах бол нэг удаагийн 150, хоногийн 300 юань авдаг юм. Боломжийн байгаа биз дээ.

-tuul_le: Тийм байна.

-Saruul: За за. Тэгээд бодож байгаад шийдэхээр чинь би чам руу залгая, дугаараа өгчих. Надад ажил гарчихлаа. Чи болж өгвөл зургаа миний и-мэйл рүү явуулахыг бодоорой.

-tuul_le: За тэгье. Ийнхүү бидний чатны яриа өндөрлөв. 20-хон настай энэ охиныг С гэдэг юм билээ. Түүн шиг олон арван охин ингэж л өдөр хоногийг өнгөрүүлсээр. Түүнчлэн ажлын зар нийтэлдэг ганцхан цахим хуудсаар орж, 1596 ажлын саналын эхний 100-гаас нь л шүүхэд С-ын нийтэлсэн шиг агуулгатай зар цөөнгүй байх юм. Ингээд бодохоор ажил хайж байгаа өнөөх 51 мянга гаруй охид, эмэгтэйчүүдийн хэд нь дээрх зарыг уншиж, хэд нь Стэй холбогдож, Хөх хотыг зорьж байгаа бол. холбогдсон биз дээ.

-tuul_le: Хөлс мөнгө нь хэр юм бэ?

-Saruul: Одоо шууд хэлэх боломжгүй, чи надад зургаа явуулж болох уу. Чиний царайг харж байж л ажилд авахаа бас хэдэн төгрөгөөр цалинжуулахаа шийднэ.

-tuul_le: Би интернэт кафед сууж байгаа болохоор яг одоо зураг алга. Маргааш үзүүлж болох уу? -Saruul: Чи тэгвэл камераа өгчих.

tuul_le: Уучлаарай камер алга.

-Saruul: Тэгвэл чиний жин, өндөр, нас чинь хэд вэ?

– tuul_le: 45 кг, 170 см өндөр, 22 настай.

-Saruul: Тийм үү. За за тэгвэл чи зургаа маргааш явуулчих.

-tuul_le: Би чамтай яаж холбоо барих вэ? Уулзаж байгаад тухтай яримаар байна. Ингэхэд чи эрэгтэй юү, эмэгтэй юү?

-Saruul: Эмэгтэй. Яг үнэнийг хэлэхэд би чамтай уулзаж чадахгүй. Учир нь би Хөх хотод байна. Гэхдээ чи надад итгэж болно. Би чамд аюулгүйн баталгаа гаргаж өгье. Чи Эрээнд хүрээд ирж чадна биз дээ. Би чамайг тосоод авъя.

-tuul_le: Аюулгүйн баталгаа гэдгийг чинь нэг л сайн ойлгосонгүй.

-Saruul: Иймэрхүү тохиолдолд охид намайг танихгүй боло хоороо ямар нэгэн юм болчихвий гэж айдаг. Тиймээс л чамайг айх хэрэггүй, надад итгэж болно гэж л хэлж байгаа юм. Чи үнэхээр энд ирмээр байвал би чамд тусалж болно. Хэрвээ чи намайг Хөх хотод байдаг гэдэгт итгэхгүй байгаа бол би чамд баталгаа болгож гадаад паспортынхоо хуулгыг и-мэйлээр чинь явуулж болно, бас энд ажилладаг охидтойгоо утсаар яриулъя.

-tuul_le: Чи наанаа бас биеэ үнэлдэг юм уу. Эсвэл охидыг зуучилж өгөөд мөнгө авдаг юм уу?

-Saruul: Аль аль нь биш. Би энд охидын Лабан хийдэг. Биеэ үнэлдэг охидыг хариуцдаг гэх үү дээ. Миний дор биеэ үнэлдэг дөрвөн монгол охин бий. Тийм болохоор ямар нэгэн дарамт шахалт байхгүй.

-tuul_lе: Тэгэхээр чи босс нь юм биз дээ.

-Saruul: Тэгж ойлгож болно.

-tuul_le: Чиний ажиллуулдаг газар чинь яг ямар газар вэ. Хөх хотынхоо хаана байдаг юм бэ?

-Saruul: “Жин Суй” гээд дөрв өн одтой зочид буудлын саун л даа. Чи энд ирвэл байр төлбөргүй. Харин хоолоо өөрөө даана.

-tuul_le: Надад таалагдаж байна. Тэгээд ч наана чинь монгол охид байдаг байх нь ээ. Чиний дор хэчнээн монгол охин байгаа вэ?

-Saruul: Дөрөв. Чи тэгвэл бодож байгаад шийдвэрээ гаргахаараа 15661013… дугаар руу залгаад надтай холбогдож болно шүү.

-tuul_le: Очоод тэгээд ямар газар амьдрах вэ. Хуучин охид чинь дээрэлхээд байх юм биш биз?

-Saruul: Байрны хувьд боломжийн болохоор санаа зоволтгүй, тэгээд ч чи өрөөндөө ганцаараа байна. Тиймээс дээрэлхэх асуудал гарахгүй. Ингэхэд чи хэдийгээр ирэх боломжтой вэ.

-tuul_le: Сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ очих бол даруйхан очихыг бодъё. Надад мөнгөний хэрэг их байгаа л даа. Ингэхэд би дунджаар хэдэн төгрөгийн цалин авах бол?

-Saruul: Хэрвээ чи хүрээд ирвэл би чамд өдөрт хоёр ажил баталж өгөөд байж чадна. Тэгээд бодохоор сардаа сая гаруй төгрөг аваад байна шүү.

-tuul_le: Ажлын цагийн хувьд ямар нөхцөлтэй вэ?

-Saruul: 15.00 цагаас 05.00 хооронд ажиллана. Ажлын дундуур гарч, архи ууж болохгүй ямар нэгэн байдлаар согтуу байх тохиолдолд мөнгөөр торгоно. Хэрвээ чи гурван удаа сануулга авбал гэр рүү чинь буцаана. Чи цалингаа өдөр өдөрт нь эсвэл сараар нь авч болно. Шөнөдөө хэчнээн ч удаа ажилд гарч болно, тэр чиний л дур.

-tuul_le: Гэхдээ зарим боссууд нь хэлсэндээ хүрэхгүй, цалингаа өгдөггүй гэж дуулсан.

Saruul: Би монгол хүн, чамтай л чацуу эмэгтэй, юу гэж хэлсэндээ хүрэхгүй байх юм, тийм биз дээ.

-tuul_le: Чи ингэхэд яаж яваад наанаа оччихсон юм бэ. Иймэрхүү ажил хийх хэцүү. Тэгээд ч дөрвөн одтой зочид буудлын сауныг хариуцаж ажиллах хүртэл их л юм үзсэн байх тийм үү?

-Saruul: Хүний амьдрал хэцүү гэдгийг мэддэг болж байна даа. Би энд сурдаг байсан. Мөнгө олж, сургалтын төлбөрөө хийхийн тулд биеэ үнэлж эхэлсэн. Харин одоо бол Лабан болчихсон. Лабан болно гэдэг тийм ч амаргүй. Энэ хүртэл ирэх гэж би их олон муухай зүйл үзсэн. Өдөр бүр уйлж, шөнө бүр өөрийгөө зүхдэг байлаа. Хүн хүсээгүй зүйлээ хийдэг л юм байна. Заримдаа эцэг, эх маань хорвоог эрт орхисон нь зөв ч юм шиг санагддаг. Над шиг хүн төрүүлснээ мэдсэн бол тэд маань гутрах байсан биз. Би амьдралын хатуу гэж юу байдгийг мэднэ. Тийм болохоор монгол охид маань энд яаж зовж, шаналж, тарчилдгийг ч мэднэ. Тийм болохоор чамайг хуурна гэж битгий ай.

-tuul_le: Охид наана чинь тэгж их зовдог юм бол чи яагаад дээрх ажлын зарыг тавьсан юм бэ. Тэднийг хар бараан зүйл рүү чи өөрийн гараар түлхэж байгаа хэрэг биш гэж үү?

-Saruul: Чиний хэлж байгаа үнэн. Гэхдээ нэг зүйлээр ялгаатай. Энд зовсон ч мөнгө байгаа болохоор зовлонгоо бага болов ч нимгэлж чаддаг. Харин Монголд элдэв янзын дарамт шахалтаас болж зовохоос гадна мөнгөгүйн зовлонг бас давхар үздэг. Хойд эцэг, хартай нөхөртөө дарлуулж, доромжлуулна. Өнчин өрөөсөн дүү нар хоногийн хоол нэхэж шаналгана гээд энд ирсэн охид Монголд үнэхээр хэцүүхэн амьдардаг юм шүү дээ. Тэгэхээр Монгол дахь зовлонгоос Хөх хот дахь зовлон арай зөөлөн биш гэж үү.

-tuul_le: Ингэхэд наана чинь хууль хяналтын байгууллага нь хэр чанга вэ?

-Saruul: Гайгүй ээ, айх зүйл огт байхгүй. Цагдаагийнханд тодорхой хэмжээний мөнгө төлчихдөг юм. Тэгээд л буудлын үйлчлэгч гэсэн үнэмлэх гаргуулчихдаг. Хэрвээ чи сайн ажиллах юм бол цалин дээр чинь нэмэгдэл болгож нэг сая төгрөг өгч чадна шүү.

– t u u l _ l e : Т а н а й х а а р хятадуудаас гадна монголчууд үйлчлүүлдэг үү?

Saruul…: Дөрвөн одтой буудалд монголчууд яг орж харагдаач. Нэг хоногийн төлбөр нь 1200 юань.

-tuul_le: Аан.

-Saruul: Харин буудлын хоногийн мөнгө бид нарт огт хамаагүй. Зочин хэрвээ охин авах бол тусдаа 500 юань төлөх ёстой. Чи 500 юаниасаа буудлын эзэнд 300, надад 50 юань өгнө. Үлдсэн 150 юанийг нь өөртөө. Харин охид гадуур явах бол нэг удаагийн 150, хоногийн 300 юань авдаг юм. Боломжийн байгаа биз дээ.

-tuul_le: Тийм байна.

-Saruul: За за. Тэгээд бодож байгаад шийдэхээр чинь би чам руу залгая, дугаараа өгчих. Надад ажил гарчихлаа. Чи болж өгвөл зургаа миний и-мэйл рүү явуулахыг бодоорой.

-tuul_le: За тэгье. Ийнхүү бидний чатны яриа өндөрлөв.

20-хон настай энэ охиныг С гэдэг юм билээ. Түүн шиг олон арван охин ингэж л өдөр хоногийг өнгөрүүлсээр. Түүнчлэн ажлын зар нийтэлдэг ганцхан цахим хуудсаар орж, 1596 ажлын саналын эхний 100-гаас нь л шүүхэд С-ын нийтэлсэн шиг агуулгатай зар цөөнгүй байх юм. Ингээд бодохоор ажил хайж байгаа өнөөх 51 мянга гаруй охид, эмэгтэйчүүдийн хэд нь дээрх зарыг уншиж, хэд нь Стэй холбогдож, Хөх хотыг зорьж байгаа бол.

Д.ИХЭРСУВД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.