Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарим хоршооны үйл ажиллагааг зогсоов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Өгөөж дулаан хаан” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл олгож, “Анхдагч андууд”, “Баруун отог” зэрэг хоршоодын хадгаламж, тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна. Харин “Техник шинэчлэл”, “Цэн арвижих” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж,  “Мянган Үржихүй”, “Сүлжээ одод”, “Доота” зэрэг хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.  Мөн “Мөнгөн гүүр”, “Жавхлант Алдархаан” банк бус санхүүгийн байгууллагад гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл олгож, “Дэвжнэмэх” ББСБ, “Ти Эс Би Эл” ББСБ банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрлийг хүчингүй болов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.