Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарим нутагт салхи секундэд 26 метрт хүрч ГАМШИГ учруулж болзошгүй байна

Хаврын урь орсон энэ өд рүү дэд хүйтний эрч буурахгүйгээр барахгүй зарим нутгаар хэд хоног дараалан цас орж, явган шуурга шуурсаар байна. Өнгөрсөн шөнө гэхэд Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Булган, Өвөр хангай, Сэлэнгийн зүүн хэсэг болон нийслэл орчмоор цас оржээ.

Мөн Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн, Ховд, Архангай, Төв аймгийн өм нөд, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-41 см, бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Үенчид 41 см зузаан цастай байна. Дурдсан хугацаанд, говийн аймгуудын нутаг, Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсгээр, Баян-Өлгийн зарим нутгаар 12- 14 м/с, зарим үед 16-18м/с, Баян-Өлгийн Өлгий, Дундговийн Адаацагт салхи түр зуур 24м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурчээ. Тэгвэл өнөөдрөөс энэ сарын 8- ныг хүртэл Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхи зарим үед 22-26 м/сек хүртэл ширүүсч, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт ард иргэдэд сэрэмжлүүллээ. Олон өдөр үргэлжлэн орсон цас, цасан шуурганаас орон нутагт байдал улам хүндэрсээр байна.

Цасан болон шороон шуурга хэдэн өдөр дараалж шуурснаас зарим аймгийн зам, даваа хаагджээ. Тухайлбал, Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, Түдэвтэй сумын нутагт байдаг Баруун даваа, Агуйт, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумын даваанууд хаагдсан гэнэ. “Солонготын даваа болон улсын чанартай зам, даваанууд хаагдсан ч аймгийн авто замын газрын ажилтнууд тухай бүр нь онгойлгож байна. Өдөр ирэх тусам байдал дордож, хаваржилт хүндрэх шинжтэй боллоо. Одоогоор 300 орчим мянган мал хорогдоод байна. Энэ сарын эхнээс л шуурч эхэлсэн цасан шуурга өнөө хэр нь намдаагүй. Зарим сумынхан төвөөсөө ч гарч чадахаа больсон.

Цас их орж, уулархаг газраа нэг метр хүрсэн” хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ю.Бямбадорж ярив. Түүнчлэн Өвөрхангай аймагт цаг агаар тогтворгүй, 18-20 м/сек хүрч, цасан болон шороон шуурга шуурч байгаа аж. Энд малын хорогдол 620 орчим мянган толгойд хүрчээ. Өмнөговь аймгийн тухайд Сэврэй, Цогт-Овоо, Мандал-Овоо, Гурвантэс, Булган суманд өвөлжилт хүнд байгаа гэнэ. “Манай аймагт 247 мянган толгой мал хорогдоод байна. Энэ сар гарснаас эхлээд цочир хүйтэрч, салхи зарим үед 22-26 м/сек хүрч шуурч байна” гэж тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтох ярьж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.