Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Занаду арт” бүтээлийн дээжээ дэлгэнэ

 "Занаду Арт" галерей 2006 оноос эхлэн 200 гаруй уран бүтээлчийн 100 гаруй үзэсгэлэн, урлагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, олны хүртээл болгожээ. Мөн олон нийтийн урлагийн боловсрол хийгээд дүрслэх урлагийг хүлээн авах мэдрэмж төлөвшихөд хувь нэмрээ оруулсан байгууллага юм. Тус галерейд өчигдөр "124" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг ийнхүү нэрийдсэн нь "ЗанадуАрт" галерей үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш одоог хүртэл гаргасан үзэсгэлэнгийн тоо аж. Түүнчлэн зөвхөн галерейн сан хөмрөгийн бүтээл уг тоонд багтаж буйгаараа онцлог юм байна. "124" үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.

Энэ хугацаанд галерейгаар зочилсон хүн бүхэнд орчин үеийн урлагийн талаар болон уран бүтээлүүд, дүрслэх урлаг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой мэдээллийг өгөх аж. Үзэсгэлэнгийн үеэр галерейн бусад бүтээлийг сонирхож болохын зэрэгцээ бүх бүтээлийг тайлбартай байх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.