Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Занабазар” төвийн өдөрлөг сайхан боллоо

Эх үрсийн баяраар Сакраменто хотноо байрладаг бурхны шашны “Занабазар” төвөөс санаачлан Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ), Сакраменто хот дахь Монгол сургууль хамтран нэгэн сайхан арга хэмжээг Бөркли хотын Бэй Марин хэмээх үзэсгэлэнт эргийн буйдхан талбайд өргөн дэлгэр зохион байгууллаа. Энэ өдөр бурхны шашны 3 онцгой тэмдэглэлт үйл явдал давхацдаг ажээ. Тодруулбаас Бурхан багш эрдэнэт хүн төрлийг олж эхийн хэвлийд оршсон, Буян номын оройд гарч төгс гэгээрсэн, Насан хутгийг үзүүлж нирваан дүрд хувирсан цаг хугацаа нь зуны эхэн сарын шинэдээр зэрэг тохиодог тул лам хувраг, сүсэгтэн олноороо билэгшээн залбирч нэгтгэн тэмдэглэсээр ирсэн уламжлалтай юм байна.
Өдөрлөгийг нээж төрийн дуулaлаа сонссоны дараа Занабазар төвийн лам нар буян аривжуулах ном уншиж, Энэтхэг Жагарын орноос авчирсан арц утлага тараан сэтгэл санааг ариусгах ерөөл айлдав. Оакланд хотноо суугаа дуучин Энхтуяа ардын дууны мэндчилгээ өргөж Сакраменто хотын монгол сургуулийн охид хөвгүүд  Сайнаа багшийнхаа найруулсан “Би монголоороо гоёдог” сэдэвт уран уншлагаа толилуулан олны талархал хүлээлээ. Мөн тус сургуулийн хөгжмийн багш Болороогийн шавь нар төгөлдөр хуурын тоглолтоо сонирхуулж талбайд бяцхан хөвгүүд охидын гүйлтийн уралдаан, хүчит бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн зэрэг олон арга хэмжээ явагдан бэсрэг наадмын дайтай сайхан өдөрлөг боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.