Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуу яруу найрагчид сумын номын санд 500 гаруй ном хандивлажээ

Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төвөөс санаачлан залуу яруу найрагчдыг дэмжих зорилгоор уламжлал болгон зохиодог “Хангайн цом” яруу найргийн наадам Архангай аймгийн Өндөр-Улаан сумд болж өнгөрлөө.

Тус наадмыг энэ жил яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулав. Харин өнгөрсөн жил дуун онолч хэмээн нэрийдсэн Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгон тэмдэглэж байжээ. “Хангайн цом” яруу найргийн наадмыг “Хантамир” төвтэй хамтран нутгийн удирдлага, Ч.Мягмарсүрэнгийн гэр бүл зэрэг хүмүүс хамтран зохионбайгуулсан байна.

Наадамд оролцогчид тус “Залуу нас” сонинд шүлэг, яруу найргаасаа хэвлүүлж, “Хантамир” төвийн уран бүтээлчидтэй хамтран Өндөр-Улаан сумын номын санд 500 гаруй ном хандивлажээ. Мөн  тус найрагчийн “Сумын заан” шүлгийн нэрэмжит 32 бөхийн барилдаан боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.