Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуу харагдъя гэвэл хүзүүгээ арчил

Ихэнх бүсгүйчүүд нүүрэндээ анхаарал тавиад харин хүзүүгээ хайхардаггүй нь харамсалтай. Гудамжаар алхах бүсгүйчүүдийн царай сайхан харагдах болов ч хүзүү нь үрчлээтэй, арьс нь унжсан байдаг нь үүнтэй холбоотой. Ийм хүзүүтэй хүн наснаасаа илүү  хөгшин харагддагийг та мэдэх үү?

Хүмүүс хүзүү, нурууны хэсгээр өвдвөл ихэнх тохиолдолд ямар нэгэн өвчний үр дагавар гэж ойлгодгоос болж стресст орох, элдэв эм тан хэрэглэх зэрэг буруу үйлдэл хийдэг нь судалгаагаар нотлогджээ. Тэгвэл өвдөлтийг арилгах хамгийн энгийн арга бол иллэг юм.

Иллэг хийхийн өмнө булчингаа суллаад толгойгоо урагш хойш, хоёр тийш эрчимтэй эргүүлэн бие халаалт хийх хэрэгтэй.

Бие халаах дасгал

1. Эрүүгээ алгаараа тулж, толгойгоо аль болох доош болгохыг хичээ. Энэ дасгал нь хүзүүний урд хэсгийн булчинг сайжруулдаг. Дасгалыг 4-6 удаа 20-30 давтамжтай хийнэ.
2. Хоёр гараа салаавчлан дагзандаа авч толгойгоо аль болох доош тонгойлгохыг хичээ. Энэ дасгал нь хүзүүний арын булчинг чангалдаг. 4-6 удаа 20-30 давтамжтай хийнэ.
3. Энэ дасгалыг хийхийн тулд танд туслагч хэрэг болно. Нуруугаараа сандлын түшлэгт налан толгойгоо унжуулан бүх биеэ суллаж хэвтнэ. Духан дээрээ тулсагчийнхаа гарыг тавиулж зөөлхөн доош нь даруулна. Ингэхдээ та аль болох толгойгоо дээш өргөхийг хичээгээрэй. Дасгалаа түрүүчийнхтэй адил давтамжаар хийнэ.
4. Түрүүлгээ харж хэвтээд толгойгоо доош унжуулан гуравдугаар дасгалын адил дагзан дээрээ хүнээр даруулаад аль болох гэдийхийг бодоорой. Уг дасгал нь хүзүүний арын булчинг чангалдаг. Дасгалыг дээрх дасгалуудын адил давтамжаар хийнэ.
5. Баруун гараараа толгойгоо түшиж гилжийнэ. Толгойгоо аль болох баруун тийш нь болгохыг хичээгээрэй. Дараа нь нөгөө талруугаа хийх ба тус бүр 4-5 удаа 20-30 давтамжтай байна. Эцэст нь толгойгоо эргүүлж бие халаах дасгалаа дуусгана.

Иллэг

Хүзүүний иллэгийг суугаад, зогсоод хийж болно. Иллэг хийхийн өмнө хүзүүгээ сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй ба тэжээлийн тос түрхээд арын хэсгээс эхлэж хийнэ.
Илэх хөдөлгөөн: Нэг юм уу хоёр гараараа хийж болно. Иллэгийг үсний угаас эхлэн нуруу, мөрний чиглэлтэй алгаараа даралт өгч хийнэ.
Шахах хөдөлгөөн: Гараа хагас атгаад эрхий хурууныхаа товгор хэсгээр шахалт өгч жигд хөдөлгөөнөөр илнэ.
Нухах хөдөлгөөн: Дөрвөн хурууныхаа өндгөөр шахалт өгч цагийн зүүний эсрэг тойрог үүсгэж хөнгөн даралттай жигд хөдөлгөөнөөр хийнэ. Эхлээд голоосоо дээрээсээ доош чиглэлтэй 4-5 удаа, дараа нь хоёр талруугаа 4-5 удаа хийгээд, 3-4 удаа илэх хөдөлгөөн хийж нухах хөдөлгөөнөө давтна. Эцэст нь чихний омгоос эхлээд мөр хүртэлээ 3-4 удаа илнэ. Үүний дараа шахах, нухах хөдөлгөөнийг хийнэ.
Илбэх хөдөлгөөн: Дөрвөн хурууныхаа өндгөөр баруун чихнээсээ зүүн чих хүртэл хөндлөн шугамаар тойрог маягаар илнэ. Мөн хооронд нь уулзуулан хоёр гараар зэрэг хийх буюу босоо шугамаар ч хийж болдог.
Алгадах хөдөлгөөн: Хуруунуудаа суллаж өндгөөрөө толгой, хүзүү, мөрөө алгадана. Толгойны өвчинг арилгахад гайхалтай үр дүнтэй байдаг гэж үздэг тул Японд энэ аргыг өргөнөөр хэрэглэгддэг.
Хүзүүний арын булчингуудад иллэг хийсэн бол урд хэсгээ ч бас мартаж болохгүй. Хүзүүний урд хэсэг маш эмзэг байдаг тул илэх хөдөлгөөнөөр хийх хэрэгтэйг анхаарна уу. Эрүүнээс эхлээд цээж хүртэл хоёр гараа ээлжлэн илбэж арьсаа үрчийлгэлгүй зөөлөн хийнэ.

Бүрхэвч, жин

Төмсний бүрхэвч
Төмсийг сайтар угааж хальсалаад нимгэн хэрчээд хүзүүн дээрээ зулж жигд тавина. Эхлээд гялгар уут тавиад дээрээс нь алчуур орооно.

Мөс
Юуны өмнө сайтар цэвэрлэсэн арьсан дээрээ тэжээлийн тос зузаан түрхээд мөсөөр 5-10 минут иллэг хийнэ. Дараа нь бүлээн алчуураар хөнгөн арчиж авна.

Халуун, хүйтэн бигнүүр
Хүзүүндээ иллэг хийснийхээ дараа халуун, хүйтэн алчуураар тус, тус 5-10 минут бигнүүр тавина.
Жин, бүрхэвч тавьсаны дараа арьсандаа заавал тэжээлийн тос түрхэж заншаарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.