Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн “Арт галерейд” болно

Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Амжилтын арван тав” урлагийн залуу манлайлагчдыг тодруулах ёслол энэ сарын 8-нд ХААН банкны Арт галерейд болох аж. Тус зөвлөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр соёл урлагийн салбарын залуу манлайлагчдыг бэлтгэх, тэдний мэдлэг, чадавхийг дээшлүүлж, хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрсөн жилийн есдүгээр сараас санаачилжээ. Харин энэхүү хөтөлбөрөөс энэ удаа 15 манлайлагчийг шалгаруулах бөгөөд уг ёслолын үеэр “Амжилттай арван тав” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн, веб сайтын нээлт, “Амжилтын гарц” гарын авлага зэргийг танилцуулж, шинэ залуу манлайлагчдад гэрчилгээ олгох юм. Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.