Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуу “Риголетто” тоглолтоо хийнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучнаас гоцлол дуучин болтлоо өсөж дэвшсэн А.Сайнбаярыг хоёр жилийн өмнө дуучных нь хувьд мэддэг хүн цөөхөн байсан. Тэрбээр өнгөрсөн жил дуучин Ө.Уянгатай хамтран “Grand opera” тоглолт хийж, хоолойн цараагаа олонд таниулаад зогсохгүй М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын XXII уралдааны гуравдугаар байрт шалгаран эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтах ёстойг нотолж байсан юм. Мөрөөдөж явдаг “Риголетто” дуурьтаа дуулж, үзэгчдэдээ хийсэн бүтээснээ тайлагнахаар тэрбээр энэ сарын 21-нд уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт дуучны уран бүтээлийн цэнгүүнд ДБЭТ-ийн симфони найрал хөгжимчид, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин Ө.Уянга нар оролцох юм байна.


С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.