Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчид зургадугаар сарын 1-2-нд бяцхан үзэгчдэдээ зориулан “Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан шоу тоглолт хийхээр болжээ. “Ирмүүн” агентлагтай хамтран зохион байгуулж буй шоуг найруулагч Ч.Түвшин найруулж буй. Зохиолч П.Нарангэрэлийн зохиолоор хийж буй тоглолтод ирсэн хүүхэд бүрт бэлэг өгнө гэсэн. УДЭТ-ын хаалга хүүхэд багачуудын өмнө зургадугаар сарын 1-нд 11.00, 13.00, 16.00 цагт, 2-нд 13.00, 16.00, 18.00 цагт нээлттэй байх аж.
С.СЭРГЭЛЭН







0 Сэтгэгдэл