Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Залуус тулгамдсан асуудлаа нэрлэв

      Улаанбаатар хотын залуучуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц гэнэ. МЗХ-ноос зохион байгуулсан “Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал” судалгааны дүнд дээрх хариу гарчээ. Тулгамдсан асуудлын жагсаалтын эхний байрт орон сууц, боловсрол орж буйг хүлээн зөвшөөрч болох ч гуравт нэрлэгдсэн эрүүл мэндийн асуудал мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа аж.  Харин орон нутгийн залуус тулгамдаж байгаа асуудлаараа гадаадад суралцах, МСҮТ байгуулах зэргийг нэрлэжээ.
        Мөн “Та төрийн зүгээс тусламж авалгүйгээр өөрийгөө болон гэр бүлээ авч явах боломжтой юу” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 78,3% нь төрийн оролцоо хэрэгтэй бөгөөд төрөөс тусламж авалгүйгээр гэр бүлээ авч явах боломжгүй гэсэн  нь төрөөс ямар нэг хэмжээгээр хүлээлт хүлээж байгааг харуулж байгаа юм. Судалгааны дүнд үндэслэн МЗХ-ноос тодорхой ажил зохион байгуулж, тулгамдсан асуудлыг даван туулах арга замыг олоход нь туслах гэнэ. 

Ж.Тэгшжаргал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.