Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Эрдэнэбат парламентад ард түмнийг дахин төлөөлөх үү

Ж.Эрдэнэбат гэж хэн бэ?

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 26-нд Ж.Эрдэнэбат нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар прокурорт буцаасан атал тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргахаас татгалзсан. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэд хоногийн өмнө хэлэлцсэн хүсэлтээ өчигдөр дахин хэлэлцээд, яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн. Энэ дагуу Ж.Эрдэнэбат сул чөлөөтэй болсон. Ж.Эрдэнэбат шалгуулж байхдаа УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас өрсөлдөж ялалт байгуулсан. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Тухайн үед Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат парламентын гишүүний тангараг өргөх эрх нь нээгдсэн байна. Учир нь СЕХ-ноос түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон боловч цагдан хоригдож байсан учир гишүүний үнэмлэхээ гардаж, тангараг өргөж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Гэхдээ түүнийг тангарах өргүүлэх, эсэх эрх нь УИХ-д буй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ж.Эрдэнэбат парламентад ард түмнийг дахин төлөөлөх үү

  • Avatar Ард says:

    Балай ч юм болох нээ .Сэлэнгэчүүд энэ луухааныг тийм их хүсээд байгаа гэж үү.Ичмээр дамшиг даа.