Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жүжигчин Амбий Жонни Депптэй хамтарч тоглохгүй

     “Хошин урлагаа орхиж кинонд хүч үзэх болсон жүжигчин Амбий, Холливудын од Жонни Депптэй хамтран кинонд тоглохоор боллоо” гэсэн цуурхал хэвлэл мэдээллээр тархсан.

Тун удалгүй Амбий маань ч  “Киноны зураг авалт Монголд хийгдэнэ. Би эсрэг дүрийн зайранд тоглоно хэмээн ярилцлага хүртэл өгч амжсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Чингис хааны тухай хийх уг киноны зохиолч, найруулагч Жонн Милнус кинондоо Жонни Депп-ийг тоглуулах санал тавьсан нь үнэн. Харин хариуд нь Депп “надад ийм том санал тавьж байгаад баярлалаа” гэснээс биш зөвшөөрсөн нэг ч хариу хэлээгүй ажээ. Тиймээс түүний оронд холливуудын од Микки Руркийг тоглуулахаар болсон байна. Иймд Депптэй хамтарч тоглох Амбийгийн мөрөөдөл талаар болжээ.

Мөн одоогоор энэхүү кинонд Амбий гэдэг хүн багтаж тоглох үгүй нь ч тодорхойгүй байна.

 

ЭНХ-УЯНГА

MONGOLNEWS.MN

ЧИНГИС ХААН – КИНО ОД

Асашёорюү Чингис хааны дүрийг бүтээнэ гэсэн албан бус мэдээлэл бидний чихэнд хүрсэн. Кино бүтээгчид энэ талаар бүх мэдээллийг нууцалж байгаа хэдий ч найруулагч нь франц хүн гэдгийг зарлажээ. Энэ бол Чингис хааны тухай өгүүлэх 89 дэх кино юм. Чингис хааны тухай өгүүлсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг монгол кино бий. Тэгвэл 1950 онд бүтээсэн “Genghis Khan” киног хамгийн анхны гадаад кино гэж үздэг юм байна. Үүний дараа буюу 1951 онд “Чингис хааны алтан орд” кино гарч, 1952 онд Туркийн “The Red Plume” буюу “Улаан өд” нэртэй Чингис хааны тухай өгүүлсэн хар цагаан кино дэлгэцнээ амилжээ. Харин 1959 онд “ King of the Mongols” буюу “Монголын хаан”, “Чингис хаан болон түүний эзэнт гүрэн” зэрэг кино мэндэлсэн бол 1962 онд Испанид бүтээсэн “Чингис хаан” кино мэндэлсэн байна. Чингис хааны тухай бүтээсэн олон арван кино байдгаас хамгийн сүүлчийнх нь 2013 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Киноны зохиолыг Жонн Милнус бичиж, найруулж байгаа бол Чингис хааны дүрийг Холливудын од Микки Рурки бүтээх гэнэ. Тэрбээр энэ тухай ярихдаа, “Би Чингис хааны тухай мэднэ. Милнусын кино зохиолоос энэ хүний тухай уншаад, миний мэдэхээс илүү сонирхолтой түүх болохыг нь ойлгосон юм. Би Чингисийн дүрд тоглоно гэдгээ мэдээд, яаж камерийн хажууд морьтой давхих талаараа бодож байлаа. Урьд нь морьтой, мотоциклтой хүний дүрд тоглож байсан хэдий ч Чингис хааны дүр гэхээр жаахан айдас төрөөд байх юм” гэжээ.

  Т.НЯМ

*1965 онд
Колумбиа пикчерс
кино компани
“Монголын эзэнт
гүрний хаан Чингис”
нэртэй кино бүтээж
байжээ. Энэхүү киног
70 мм-ийн өргөнтэй
кино хальсаар бүтээсэн
бөгөөд зураг авалтыг
Югославт хийжээ.
Харин Чингис хааны
дүрийг “Живаго эмч”-
ийн дүрд тоглосон
Омар Шариф бүтээсэн
аж.

.

-Харин 1966 онд
“Чингис хааны эрдэнэс”
буюу “Тreasure of Genghis
Khan” гарсан бол,


1989 онд “Билл
Тед хоёрын онцгой аялал”
кинонд Чингис хааны тухай
дэлгэрэнгүй өгүүлжээ.
Тухайн үедээ адал явдалт
шилдэг киноны тоонд
багтаж байсан хэдий ч одоо
цөөхөн хүн л мэдэх юм.


 

*1992 онд найруулагч Кен
Аннакин “Чингис хаан” нэртэй
кино бүтээжээ. Төв Азийн цээж
болох Хятад, Монгол оронд зураг
авалтыг нь хийсэн уг киног Толомуш
Окейэв найруулж байсан боловч Кен
Аннакин шинэчлэн найруулснаар
зургаан цагийн баримтат кино болж
дэлгэцнээ гарчээ.

 

 

*1998 онд
“Чингис хаан”
киног Хятадын Фу
Сай, Май Сү нар
найруулсан бөгөөд
Өвөрмонголын
студид бүтээжээ. Уг
кино “Jury Award”,
“Golden Deer”,
“Golden Phoenix
Award” зэрэг кино
наадмаас 11 шагнал
хүртсэн аж.

 

*2004 онд Чингис хаан
болон XIII зууны Монголын эзэнт
гүрний амьдралыг харуулсан 30
ангит кино хийсэн билээ. “Чингис
хаан” нэртэй уг кино 2004 онд
Хятадын CCTV телевизээр нээлтээ
хийж, 2005 онд Солонгосын KBS
сувгаар гарч байсан. Энэхүү кинонд
Чингис хааны зөвлөгч хятад хүн
байсан тухай өгүүлсэн байгааг “Нууц
товчоо” зохиолд дурдаагүйг кино
шүүмжлэгчид ажиглажээ. Үүнээс
гадна үндэстэн бүр түүхэн кинонд
угсаа нэгтэй хүнийг тодотгон
үзүүлсэн байдаг тухай ч дурдсан
байна.

 

 

 

*2007 онд Сергей
Бодровын найруулсан
“Монгол” кино Оскарын
шагнал гардуулах ёслолын
“Гадаад кино” төрөлд
нэр дэвшиж байсан
түүхтэй. Монголчууд
энэ киног бодит түүхийг
гуйвуулсан гэж үздэг
хэдий ч тухайн жилдээ
Блокбастерээр шалгарч
байсан юм. Блокбастер
нь тухайн жилийн ашиг
орлогоороо тэргүүлсэн 10
кино юм. Тэгвэл гурамсан
зохиолоор бүтээсэн эл
киноны хоёрдугаар хэсэг
болох “Их хаан” кино
энэ онд нээлтээ хийхээр
төлөвлөөд байгаа.

-Япончууд “Genghis Khan: To the
Ends of Earth and Sea” буюу “Чингис
хаан: Өмнөд далайн төгсгөл” нэртэй
кино бүтээж байжээ.
2007 онд бэлэн болсон энэ
кинонд Чингис хааныг хөх чоно
хэмээн нэрийдэж, домог маягаар
дүрсэлжээ.






Харин энэ онд “Genghis Khan: The Story of a Lifetime” буюу “Чингис хааны амьдралын түүх” кино нээлтээ хийх юм. Хятадад зураг авалтаа хийсэн уг киноны найруулагчаар Кен Аннакин болон Антонио Маргерет нар хамтран ажиллаж байгаа юм. Кен Аннакин 1992 онд “Чингис хаан” хэмээх кино хийж байсан бол Антонио Маргерет “Торнада” хэмээх хар салхины тухай өгүүлсэн киногоороо олны танил болсон уран бүтээлч билээ. Киноны зураг авалтыг Хятад болон Өвөрмонголд хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.