Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Чулууны нэрэмжит уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулна

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаан ес дэх удаагаа болох гэж байна. Хөгжим бүжгийн коллежоос анх 1992 онд уг тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 2002 оноос эхлэн хоёр жил тутамд явуулахаар болжээ. Ирэх сарын 6-13- нд болох энэ удаагийн уралдаан төгөлдөр хуур, утсан хөгжмийн төрлөөр явагдана. Үүнээс өмнө үлээвэр хөгжмийн төрлөөр ч явагдаж байсан юм.

Зөвхөн мэргэжлийн сургуулийн өсвөрийн хөгжимчид өрсөлддөг байсан бол энэ жил хөгжим сонирхогч хүүхдүүд оролцох боломжтойгоороо онцлог болно гэж ХБК-ийн сургалт хариуцсан эрхлэгч Н.Ганчимэг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн болон сонирхогчийн гэсэн хоёр ангиллаар уралдааныг зохион байгуулна. Мөн мэргэжлийн хөгжимчид дотроо 9-13, 14-16 насны ангилалд өрсөлдөх юм. Түүнчлэн энэ жилээс эхлэн тэмцээнийг олон улсын хэмжээнд явуулахаар болж, Москвагийн М.Ф.Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн мэргэжилтэнг шүүгчээр урьсан юм байна.

Мөн хөрш орны хөгжимчин хүүхдүүд оролцохоор болсон бөгөөд тэд мэдүүлгээ хараахан өгөөгүй байгаа гэсэн. Бүртгэл энэ сарын 15 хүртэл явагдах юм билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.