Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Чайлмерс Тайландаас өмгөөлөгч рүүгээ захидал бичжээ

Монголбанкнаас 21 сая гаруй доллар залилсан хэрэгт холбогдоод байгаа АНУ-ын иргэн Ж.Чайлмерс Чингэлтэй дүүргийн шүүхээс оргоод багагүй хугацаа өнгөрлөө. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх боомтоор хил давсан хэмээн таамаглаж буй юм. Түүний оргосон үйлдэлд хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон эсэхийг шалгахаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгалт хийж эхэлсэн.

Мөн хил хамгаалах байгууллагынхан ч дотооддоо шалгалт явуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. Ж.Чайлмерсийн өмгөөлөгч Ц.Монгол “Монголбанкийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод байгаа үйлчлүүлэгчид маань гэм буруутай үйлдэл нэг их байхгүй учраас би өмгөөлөх болсон. Түүнийг АНУ-ын “М and P” компаниас Монголбанкийг мөнгөө олж авахад нь туслахаар хөөцөлдөж байхад нь хэрэгт холбогдуулсан” гэж тайлбарлаж байгаа юм. АНУ-ын дээрх компанид Монголбанкнаас 21 сая доллар шилжүүлэх байснаас гурван саяыг нь өгсөн юм байна.

Шүүхээс оргосон Ж.Чайлмерс өмгөөлөгчдөө амьд мэнд явж байгаагаа дуулгасан имэйл бичсэн талаар хуулийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Хаанаас бичсэнийг нь шалгахад Тайландаас бичсэн бололтой гэж албаны эх сурвалж өгүүллээ. Тэрбээр “Хуралд оролцох боломжгүй” хэмээн имэйлдээ дурдсаныг өмгөөлөгч нь ч баталсан юм. Тэрбээр өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Цэрэнжээ нараар эрхээ хамгаалуулж байжээ. Өмгөөлөгч Ц.Монголоос зарим зүйлийг тодрууллаа. –

Та АНУ-ын иргэн Жорж Чайлмерсийн өмгөөлөгчөөр хэдийнээс ажиллах болов?

-Түүнд гурван жилийн өм нөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэхдээ би эрх ашгийг нь хамгаалахаар энэ оны дараахнаас ажиллах болсон. Надтай хамт өмгөөлөгч Ц.Цэрэнжээ ажиллаж байгаа.

-Таны үйлчлүүлэгч шүүхийн шатнаас сураггүй болсон нь багагүй дуулиан дэгдээсэн. Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Гадагшаа, дотогшоо явах талаараа Та хоёрт ярьж байсан уу?

-Хамгийн сүүлд тавдугаар сарын 14-нд болох байсан шүүх хурлын үеэр л уулзсан. Тэр хүн шүүх хуралд ирж байсан шүү дээ. Шүүх хурал яллах дүгнэлтийнх нь орчуулга алдаатай байснаас болж хойшилсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид тэр шүүх хурлын үеэр л уулзсан. Хэл ус нэвтрэлцдэггүй болохоор тэр бүр уулзаад байдаггүй л дээ. Орчуулагчтай нь уулзаж ярилцдаг байсан. Түүнээс хойш тавдугаар сарын 26-нд болох байсан шүүх хуралд тэр ирээгүй. Гурван жилд тэр хүн гадагшаа яваагүй, зохих журмын дагуу л шалгуулж байсан. Бидэнд ийш тийшээ явлаа гэж огт хэлээгүй. Тавдугаар сарын 26-нд болох байсан шүүх хурлаас хойш л түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн.

-Ж.Чайлмерс гадуур батлан даалтад байхдаа сураггүй боллоо. Түүнийг батлан даалтад ямар хүмүүс авсан юм бол. Тэдэнтэй хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэс бий юү?

-Батлан даалтад ямар хү- мүүс авсан талаар би мэдэхгүй. Түүнийг хөндлөнгийн батлан даалтад байлгаж, хилээр гарахыг нь хориглосон байсан. Батлан даалтад авсан хүмүүстэй нь хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий. Түүнийг эрэн сурвалжилсан зардлыг батлан даагчдаас нь гаргуулах гэх мэтээр хариуцлага тооцдог.

-АТГ-аас УМБГ руу хэргийг нь шилжүүлэхдээ хил дээр тавьсан хоригийг нь цуцалсан байсан гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр цуцалсан юм уу?

-Энэ бол худлаа. Хилээр нэвтрүүлэхгүй байх хориг нь хэвээрээ байсан.

-Монголбанкнаас 21 сая доллар завшсан хэрэгт түүнийг холбогдуулаад байгаа. Тэр хүн энэ мөнгийг үнэхээр завшсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа юу?

-Энэ хүн 21 сая долларыг хувьдаа завшиж ашигласан зүйл байхгүй. Тэрбээр 21 сая долларын аккредитив нээгээд АНУ-ын “M and P” компанид авч өгсөн. Үүнээс болоод маргаан гарсан. Монголбанк АНУ-ын Флоридагийн шүүхэд тус компаниас 21 сая доллараа гаргуулахаар нэхэмжлэл гаргаад байгаа. Манай Төвбанкийг АНУ-ын хуулийн фирм өмгөөлж байгаа гэсэн. Удахгүй шүүх хурал нь болох гэж байгаа юм билээ. Энэ хүн 21 сая долларыг дээрх компаниас гаргуулахад нь тусалъя. Нэгэнт Монголбанк санаачлан гэрээгээ цуцалсан учраас уг мөнгийг хөөцөлдөж өгнө гэж байсан. Гэвч Монголбанк гэрээгээ цуц лангуут энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглосон. Угтаа бол энэ хэрэг олон улсын Арбитрын шүүхээр шийдэгдэх ёстой байсан. Би түүний өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг хэрэгсэхгүй болох байх гэж үздэг. Олон нийтэд тараагаад байгаа шиг залилагч биш л дээ. Шүүхээр түүний гэм буруу эцэслэн тогтоогдоогүй байхад 21 сая доллар завшсан гэж байгаа нь учир дутагдалтай. Энэ хүний эрхийг манайхан зөрчөөд байна гэсэн үг. Яагаад гэхээр Монголбанк болон АНУ-ын “M and P” компани Флоридагийн шүүхэд нотлох баримтаа цуглуулаад түүний эсрэг баримт бүрдүүлээд байгаа. Гэтэл Ж.Чайлмерсийг хилээр гарахыг хориглосон нь өөрийгөө өмгөөлөх, нотлох баримт бүрд үүлж чадахгүйд хүргэсэн. Энэ нь Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж байна.

-Гадаадаас и-мэйл бичсэн гэсэн мэдээлэл байгаа. Чухам хаанаас юу гэж бичсэн байна вэ?

-Орчуулагч болон над руу и-мэйл бичсэн. Чухам хаанаас бичсэн гэдгийг бид мэдэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно байх. Шүүх хурал юу болж байна гэх мэтээр имэйл бичсэн. Тэр хүн биднээс татгалзаагүй тохиолдолд бид хариу өгөх ёстой. Хаанаас би чив гэдгийг эрж хайж байгаа байгууллагууд тогтоох биз. Түүнийг УМБГ-аас эрэн сурвалжилж байгаа шүү дээ.

-Хилээр гарсан гэдэг нь тогтоогдсон гээд байгаа. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?

-Хилээр гарсан эсэхийг би сайн мэдэхгүй. Гарсан нь тогтоогдсон гэдгийг ч сонсоогүй. Хилээр гарахыг хориглочихоод байгаа энэ тохиолдолд гарсан бол хил хамгаалах байгууллага л ажлаа сайн хийх хэрэгтэй байж. Тэд гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авах ёстой. Ганц энэ хүн хилээр гарсан ч юм биш. Өмнө нь С.В.Паушок гэж хүн бас л гараад явсан байгаа шүү дээ. Энэ бол Монголын хилийн хамгаалалт ямар байгааг харууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.