Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Чайлмерсийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэв

Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод байгаа “Стоунлэй интернэшнл” компанийн захирал Жорж Чайлмерст холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбаттай 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулж, улмаар 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон ч орон сууц бариагүй аж. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэрэгтэй хамтатган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан ч Нийслэлийн прокурорын газрынхан Ж.Чайлмерсийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзээд О.Чулуунбатын хэргээс тусгаарлан, харьяаллын дагуу УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Чайлмерс Монголбанкийг залилж, 21 сая доллар авсан нь тогтоогдсон аж. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 5-10 жил хорих ялаар шийтгүүлэх аж.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.