Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

“Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүүлэх, чөлөөлөх журам”-ын 11 дэх заалтын “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих…” гэснийг хасахаар шийдвэрлэв. 9 жил мөрдөж байгаа энэ журмын 11 дэх хэсэгт “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадаас авч ажиллуулах тохиолдолд ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан байдаг.
Журмыг боловсруулсан 2001 онд нийгэм, эдийн засгийн хөгжил, нөхцөл байдал өнөөдөртэй харьцуулахад харьцангуй ялгаатай байсан, мөн “томоохон төсөл, хөтөлбөр, барилга, байгууламж барих” гэдэгт “Мянганы зам” зэрэг томоохон хэмжээний ажлыг багтаан ойлгож байсан юм.
2001 онтой харьцуулахад барилгын ажил далайцтай өрнөж байгаа энэ үед барилгын бараг бүх компани дээрх заалтын дагуу ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх санал оруулж байгааг бодлого, зохицуулалтын хувьд нэг мөр болгож, өөрчлөх шаардлага тулгарсан. 
Нөгөө талаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа “томоохон төсөл, хөтөлбөр” мэтээр тайлбарлаж, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж байгаа. Энэ нь барилга, уул уурхайн салбарт үндэсний хэмжээний мэргэжилтэй ажилчин бэлтгэх замаар гадаадаас авах ажилтны тоо, хэмжээг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид монгол ажилчдыг түлхүү ажиллуулах Засгийн газрын бодлоготой уялдахгүй байгаа учир ийм шийд гаргалаа. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.