Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сүхбаатарыг Ц.Нямдорж дахиад “дарамталжээ”

УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлын дундуур залуу гишүүн Ж.Сүхбаатар ихэд бухимдалтай гарч оджээ. Сураг дуулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүнийг дахиад дарамталсан бололтой. Бүлгийн хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай асуудал хэлэлцэж. Одоогийн дарга Д.Солонгоог улираахаар Ц.Нямдорж “хүчилсэн” юмсанж.

Уг нь эрхийнхээ дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ХЭҮК-ын шинэ даргын албанд гишүүн П.Оюунчимэгийн нэрийг дэвш үүлсэн гэнэ. Үүнтэй санал нийлээгүй ХЗДХ-ийн сайд бухим дахдаа залуу гишүүд рүүгээ давшлаад явчихаж. Та нар авлигатай тэмцэх гэж юу байсан юм. Ингэж ярьснаараа намын нэр хүндэд халдлаа гэх мэтээр бүлгийн хуралд сууж байсан Удирдах зөвлөлийнхөө гишүүд рүү хараа бэлчээж байгаад л авч өгсөн юм байх.

Ингэхдээ УИХ дахь Авлигатай тэмцэх “лообий” бүлгийн ахлагч Ж.Энхбаярыг баахан “хийжээ”. Ж.Сүхбаатарыг ч бас элдвээр хэлсэн аж. Үүнд нь тэсээгүй залуу гишүүн, Та эр хүн шиг бай л даа хэмээн хаалга савжээ. Өмнө нь Ж.Сүхбаатарыг гэнэгүй байхад нь боож унагасныхаа дараа Нямдорж уучлал гуйж байсан ч угийн шазруун зангаа тавихгүй бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.