Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жорж Харрисоны тухай кино бүтээнэ

Мартин Скорсезе ирэх жил Жорж Харрисоны тухай “Living in the Material World” /“Материаллаг ертөнцөд амьдрахуйн учир”/ баримтат кино хийхээр төлөвлөж буй тухай “The Hollywood Reporter” мэдээллээ. Алдарт гитарчны бүхий л амьдрал, “Битлз” хамтлагт орсон зэргийг уг кинонд өгүүлэх ажээ. Скорсезе Харрисоны гэргий Оливитэйгээ хамтарч киноныхоо төсөл дээр ажиллаж буй юм байна. Мөн урьд өмнө мэдэгдэж байгаагүй олон материал түүнээс авчээ. Харрисон өөрөө “Битлз”- ийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж байсан, түүний бүрдүүлсэн дүрс бичлэгээс ашиглахыг Скорсезед би зөвшөөрсөн гэж Оливи ярьжээ. Скорсезегээс өмнө янз бүрийн компани баримтат киноны зураг авах талаар Оливи Харрисонд санал тавьж байсан боловч тэрбээр татгалзсан хариу өгч байжээ. Скорсезе нэрт хөгжимчдийн амьдралын тухай хэд хэдэн кино хийсэн туршлагатай нэгэн ажээ. Тэрбээр 2005 онд ”Буцах зам байхгүй: Боб Дюлан” гэдэг кино дэлгэцнээ гаргажээ. Алдарт дуучны амьдралын таван жил /1961-1966/-ийн тухай энэ кинонд өгүүлдэг байна Түүнээс гадна 2008 онд “ Роллинг Стоунз” хамтлагийнханд зориулсан “The Rolling Stones. Гэрэл гэгээтэй болно” баримтат кино бүтээсэн байна.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.