Гитар үйлдвэрлэгч томоохон компанийн нэг “The Gibson Guitar” Жон Ленноны дурсгалд зориулж гитар үйлдвэрлэжээ. Домогт хөгжимчин, дуучны бэлэвсэн эхнэр Йоко Оно тэдэнд энэ хүсэлтийг тавьсан аж.
Ленноны “шинэ гитар” цав цагаан өнгөтэй. Учир нь “Imagine” дууны клипээс үндэслэж, дуучны үзэл санааг хүндлэн цагаан өнгийг сонгосон гэнэ. Энэхүү гитар ирэх бямба гаригт албан ёсоор худалдаанд гарах бөгөөд 4700- 15.000 доллараар зарах юм байна.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл