Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.К.Фаскэлийн нэрэмжит шагналтан тодорлоо

“Франц-Монголын соёлын өдрүүд 2010” үйл ажиллагааны үеэр Францын утга зохиолыг орчуулан, монгол уншигчдад хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлэн, МУИС-ийн франц хэлний анхны багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Хэнмэдэхт Францын алдартай хэвлэлийн компанийн захирал Ж.К.Фаскэль нэрэмжит шагналаа хүртээлээ.

Энэ шагналыг цом болон XIX зууны үеийн Францын сонгодог зохиолч Эмиль Золягийн 1898 онд анх хэвлүүлсэн “Парис” ном дагалдлаа. Б.Хэнмэдэх Альфонс Додэгийн “Тарасконы Тартарен”, Виктор Гюго тэргүүтэй яруу найрагчдын бүтээл, жижиг өгүүллэг, хүүхдэд зориулсан зохиол орчуулж, франц хэлний олон арван сурах бичиг, толь бичиг, гарын авлага хэвлүүлж байжээ.

Дашрамд дуулгахад, 1996 онд Францын Ерөнхийлөгч Жак Ширакийн зарлигаар түүнийг “Үндэсний гавьяа” одонгоор шагнаж байжээ.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.