Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жирэмсэн болвол хайртай залуу тань юу гэж хэлэх вэ?




Эмэгтэй хүн жирэмсэн болсноо найз залуудаа дуулгахад, тэд ямар ордонд төрснөөсөө хамааран, янз бүрээр хүлээн авдаг байна. Тухайлбал:  


Хонины ордны эрчүүд

Тэр бол чиний хэрэг болохоос минийх биш. Тэдний амнаас хамгийн түрүүнд “Чи ямар болгоомжгүй юм бэ?” гэх үг гарна. Хамаг буруугаа охид руу л чихдэг.

Үхрийн ордны эрчүүд

Гэрлэхээс өөр арга үгүй болж дээ. Үхрийн ордныхон тэр бүсгүйтэй гэрлэж хүүхдээ төрүүлнэ. Гэвч тэр авгайдаа тийм ч сайн хандахгүй. Яагаад гэвэл би хүслээрээ гэрлээгүй гэж бодох болно.

Ихрийн ордны эрчүүд

“Би одоо яах ёстой юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг. Юу хийх тухайгаа мэдэхгүй энэ талаар туршлагатай найзуудаасаа зөвлөмж авдаг. Эцэст нь найз охиныхоо шийдвэрийг дагадаг.

Мэлхийн ордны эрчүүд

“Чи төрүүлчих, би  өсгөе” гэж хэлдэг. Тэд хүүхдээс болж өөрийн хуримын асуудлыг шийддэггүй. Тэд их төлөвлөгөөтэй учир тохиромжтой нас, санхүүгийн боломжтой үедээ л гэрлэдэг.

Арслангийн ордны эрчүүд

“Хувь тавилан л юм байлгүй дээ” гэж боддог. Найз охин нь хүүхэдтэй болчихвол хариуцлага хүлээж чаддаг.

Охины ордны эрчүүд

Энэ тохиолдолд харьцангуй ханддаг. Хэрэв тэд энэ надад таарах бүсгүй мөн гэж бодсон л бол шууд гэрлэе гэж гуйна. Харин зугаацах бодолтой үерхсэн бол тэд шууд зугтдаг.

Жинлүүрийн ордны эрчүүд

Найз бүсгүй нь жирэмсэн  гэдгийг мэдэнгүүтээ өөрийн найзууд дээрээ очиж зөвлөдөг. Эцэст нь хэд хэдэн хувилбар гаргаад найз охиноороо сонгуулдаг.

Хилэнцийн ордны эрчүүд

Маш их уурладаг. Сайн хамгаалалт хийж чадаагүйдээ өөртөө уурладаг. Хариуцлага хүлээх болсондоо найз охиндоо уурладаг. Гэвч эцэст нь тайвширч яаж шийдвэрлэх арга замыг найз охинтойгоо зөвлөдөг.

Нумын ордны эрчүүд

Энэ ордны эрчүүд маш хариуцлагатай байдаг. Санхүүгийн тал дээр чадах хэрээрээ тусална. Тэр хариуцлагаа эвтэйхэн зохицуулж чаддаг. Гэвч гэрлэнэ гэж бодсоны ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр ийм шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.

Матрын ордны эрчүүд

Хариуцлага хүлээх дургүй матрын ордны эрчүүд гэрлэхээсээ өмнө найз бүсгүйгээ жирэмслүүлдэггүй. Хэрвээ үнэхээр тийм тохиолдол гарвал тэр хариуцлага хүлээнэ. Гэвч ямагт өөрийгөө бүхний түрүүнд бодно.

Хумхын ордны эрчүүүд

Хариуцлагаас бултдаг. Мөрөөдөмтгий бодит байдлаас холуур явдаг хумхын эрчүүд өөрийн найз бүсгүйг давхар биетэйг мэдмэгц цэлмэг тэнгэрт аянга цахисан мэт санагддаг. Тэрний сэтгэл дундах гүнж том гэдэстэй байхыг тэр хүлээж авч чаддаггүй.

Загасны ордны эрчүүд

“Энэ хүүхэд үнэхээр минийх гэж үү” хэмээн уг мэдээг сонсоод тэрээр сэтгэлдээ эргэцүүлэн бодно. Тийм ээ чинийх гэхэд энэ ордны эрчүүд “Тийм үү, тэгвэл чи биеэ сайн бодоорой” гэх мэт дулаахан үг хэлэх боловч цаанаа эргэлздэг байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.