Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жилд 500 км зам барих боломжтой гэдэг санал гаргав

 УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар “Мянганы зам” болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулжээ. “Мянганы зам” төслийн чиглэлүүдийг баталсан 2001 оноос хойш Монгол Улс Азийн авто замын сүлжээнд АН-4 болон АН-3, АН-32 чиглэлээр нэгдэн орж, аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох барилгын ажил эхлээд байна.

“Мянганы зам” төслийн хэвтээ тэнхлэгийн зарим чиглэл нь дээр дурдсан авто замуудын чиглэлтэй давхцахгүй байгаагаас нэг чиглэлд олон салаа зам бий болох нөхцөл бүрдээд байгаа аж. Уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж гишүүд үзлээ.

Одоо баригдаж байгаа авто замыг чанартай, хурдан барьж дуусгах, зам барих өртөг зардлын тооцоог бодитой болгон индексжүүлэх, замын барилгын үндэсний компаниудыг зохион байгуулалтад оруулан өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жил бүр 500 км-ээс доошгүй зам барьж ашиглалтад оруулах саналуудыг гишүүд гаргажээ.

Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХын тогтоолын төслийг Гадаад хэргийн сайд Г.Занданшатар танилцуулсан байна. Уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Г.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.