Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жижиг аалзнууд том тархитай

 Дунджаас жижиг биетэй аалзнууд бусдыгаа бодвол том тархитайг Коста Рикагийн их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн тухай “National Geographic” сэтгүүл мэдээллээ. Эрдэмтэд найман зүйлийн аалзыг судалснаар уг дүгнэлтэд хүрсэн аж. Жижиг биетэй зарим аалзны хувьд нийт жингийн нь 80 хувийг тархи нь эзлэх тохиолдол ч гарсан гэнэ.

Тэдгээр амьтны том тархи нь бат бөх, найдвартай тор нэхэхэд тусалдаг төдийгүй хийж буй үйлдэл, зан авир нь ч илүү нарийн, зөв бүтэцтэй байдаг хэмээн тус сэтгүүлд бичжээ. “Бат бөх төдийгүй гоёмсог тор нэхэхэд амьтны инстинкт төдийгүй ухаан хэрэгтэйг уг судалгаа харууллаа. Жижиг биетэй, том тархитай аалзнуудын амьдрах чадвар ч илүү байна” хэмээн Коста Рикагийн их сургуулийн профессор Билл Эбернард ярьжээ.

Б.ИНДРА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.