Л.Чимэг
“Жигүүртэн амьтдаа хамтдаа хамгаалъя” уриан дор төр засгийн удирдлага, урлагийн одууд нэгдэхээр болжээ. БОАЖЯ, “Монголын жигүүртэн амьтныг хамгаалах нийгэмлэг” хамтран энэ сарын 29-нд Бөхийн өргөөнд хандивын тоглолт зохион байгуулах болов. Тоглолтоос олсон ашиг орлогыг шонхор тэргүүтэй жигүүртэн амьтныг хамгаалах, тагтааны аж ахуй байгуулах зэрэгт зориулах гэнэ.
Тоглолтод түмэн олондоо “морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Батбаяр, Батсүх, Эрдэнэбат, Чулуунцэцэг болон шинээр гарч ирж байгаа нийтийн дуучдаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, яруу найрагч М.Билэгсайхан нарын 20-иод уран бүтээлч оролцоно. Сайн үйлсийн төлөө нэгдсэн уг тоглолтын ивээн тэтгэгчээр “Дунд уртын эх” ХХК оролцож байгаа юм байна.







0 Сэтгэгдэл