Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Живсэн хөлөг онгоцны хамар хэсгийг гаргав

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Шар тэнгист живсэн Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоцны хамрын хэсгийг тэнгисийн ёроолоос гаргасан тухай АП агентлаг мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагийн өглөө хөвөгч өргөгчөөр татаж гаргасан хамрын хэсгийг Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний баазад хүргэсэн байна. Үүний өмнө онгоцны сүүл хитгийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гаргасан юм. Тус баазад хөлөг онгоцны дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор Өмнөд Солонгосын болон гадаадын шинжээчид ажиллаж байна.
Хөлөг онгоцны хамрын хэсэгт байсан далайчдын цогцос олдсон эсэх нь тодорхойгүй байна. Үүний өмнө 40 хүний цогцос олдсоны 12 нь онгоцны хитэгт байсан далайчид болохыг тогтоожээ.
“Чхонан” хөлөг онгоц гуравдугаар сарын 26-ны өдөр Шар тэнгист эргүүл хийж явахдаа дэлбэрч живсэн билээ. 1200 тонн жинтэй хөлөг онгоцны тавцанд байсан багийн 104 гишүүний 58-ыг нь аварсан бөгөөд 46 хүн амь үрэгдсэн юм.
Хөлөг онгоцны дэлбэрсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Энэ онгоцыг 1950-1953 оны Солонгосын дайны үеийн тэсрэх бөмбөгөнд өртөж дэлбэрсэн гэж таамаглаж байгаагаас гадна Умард Солонгосын цэргүүд шумбадаг мина харвасан гэж таамаглаж байгаа юм.
Хөлөг онгоцны дэлбэрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тусгай шинжээчид “Чхонан” хөлөг онгоц руу Умард Солонгосын тал шумбадаг мина харвасан болохыг тогтоосон тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны өндөр албаны эх сурвалж мэдээлснийг ЁНХАП агентлаг өнгөрсөн пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 22-нд уламжилсан юм.
Умард Солонгосын эрх баригчид энэ мэдээллийг няцаажээ. Сөүл ч энэ мэдэгдлийг албан ёсоор батлаагүй бөгөөд дэлбэрсэн шалтгааны хувилбаруудыг шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна.
Д.Жаргал "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.