Хойд Солонгосын хилийн орчимд осолдсон Өмнөд Солонгосын хилийн харуулын усан онгоцыг олжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр хэсэгт хуваагдаад далайн гүнд живсэн усан онгоцонд аврагчид хүрсэн ч одоогоор сураггүй болоод байгаа 46 хүнээс нэгийг нь ч гаргаж авч чадаагүй байна. Албаныхны мэдээлж буйгаар онгоц дотроос амьд хүн байгааг илэрхийлэх ямар нэг хариу дохио үзүүлэхгүй байгаа аж. Осолдсон Чеонан онгоц өөрийгөө 69 цаг уснаас хамгаалж, дотогш ус нэвтрүүлэхгүй байж чаддаг гэнэ. Харин баасан гаригт осол болсноос хойш энэ хугацаа аль хэдийнэ өнгөрөөд байна.







0 Сэтгэгдэл