Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖЕННИ МАККАРТИ: Миний хайрыг булаасан цорын ганц хүн нь ЖИМ

“Хайр дурлал, хүсэл тачаал, хуурамч байдал”. Энэ бол загвар өмсөгч, жүжигчин, зохиолч Женни МакКартигийн уншигчдад зориулж буй шинэ бүтээл. “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр “Жон Такер үхэх ёстой”, “Аймшгийн кино 3”-т тоглож инээдмийн киноны ертөнцөд багагүй амжилт олжээ. Хэдийгээр тэр олны анхаарлыг багагүй татдаг болоод байсан ч Холливудын нэрт жүжигчин Жим Керритэй болзох болсон нь түүнийг хэвлэлийн баатар болгосон. Харамсалтай нь тэдний хайр сэтгэлийн харилцаа тийм ч удаан үргэлжлээгүй. Өнгөрсөн таван жилийн дурсамж, алдаа оноондоо дүгнэлт хийсний эцэст тэр ном бичихээр шийдэж. Шинэ бүтээлийнхээ тухай болон яагаад Жим Керригээс салах болсноо тэр Опрагийн нэвтрүүлэгт оролцохдоо сонирхуулжээ.

Тэр хувийн амьдралынхаа нууцыг нийтэд дэлгэхээс хэзээ ч ичиж байгаагүй. Инээдмийн киноны нэрт төлөөлөгч Жим Керритэй таван жилийн турш дотно харилцаатай байсны эцэст дуулиан шуугиантайхан салсан жүжигчин Женни МакКарти энэ удаад ч нээлттэй нэгэн гэдгээ баталчих шиг. Тэр бүр найз залуугаасаа холбоогоо тасалж байгаагаа “Twitter”-ээр зарлаад амжсан.

Энэ оны дөрөвдүгээр сард Женни “Жимтэй хамт байсан таван жил минь сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Би цаашдаа ч Жэйнтэй (Жимийн охин) харилцаатай байх болно. Мөн миний сэтгэл зүрхэнд Жим хамгийн хүндтэй байр эзэлсэн хэвээр байна” хэмээн өөрийн хуудсандаа бичсэн байсан бол яг тэр үеэр Жим “Женни бид хоёрын таван жил үргэлжилсэн үерхэл үүгээр төгсгөл болж байна.

Энэ хугацаанд түүнтэйгээ хамт байсандаа сэтгэл хангалуун байна. Тиймээс түүндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” хэмээн twitter-тээ бичжээ. Үнэндээ тэднийг цахим хуудсаар дамжуулан харилцаагаа төгсгөл болсныг зарлахаас долоо хоногийн өмнө эл асуудал хэдийнэ шийдэгдчихсэн байж. Энэ нь Холливудын ертөнцийн жишиг гэнэ. Энэ тухайд тэрбээр “Ихэнх тохиолдолд оддыг салснаас долоо хоногийн дараа л сонин хэвлэлд мэдээлэл гардаг. Үүнийх нь төлөө бурханд талархах хэрэгтэй. Учир нь хэн хэнээс салж, хэнд хаягдсан нь уншигчдад төдийлэн хэрэг болдоггүй. Амны зугаа гаргахаас цаашгүй.

Энэ тухай мэдээлэл тэдний амьдралд огтхон ч сайн сайхан зүйл авчирдаггүй атал хурдан цацагдах тусам “хэргийн эзний” амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ямар ч хүнд дотно харилцаа холбоогоо тасалсны дараа гашуудаж, сэтгэл санаагаар унах үе гардаг шүү дээ” гэв. Тэд өөрсдөдөө тайвшрах хугацаа олгосны эцэст салалтынхаа тухай нийтэд зарлажээ. Үүнийгээ Женни “Бидэнд хэвийн байдалдаа эргэн орох цаг хугацаа хэрэгтэй байсан юм. Оддын олонх нь салалтынхаа тухай мэдээллийг аль болох удаан хугацаанд нууцлахыг хичээдэг. Харин үүнийгээ “Тэртэй тэргүй өнөө маргаашгүй сэтгүүлд нийтлэгдчих болохоор ганц хоног ч болтугай сэтгэл санаа тайван байх гэсэн юм” гэж тайлбарладаг.

Бидэнд хувийн амьдралын асуудлаа нийтэд дэлгэх үгүйг сонгох боломж олддоггүй. Тиймээс цаг хугацааг нь хэд хоног ч болтугай сунгах гэсэн ядмагхан арга юм даа” гэлээ. Гэхдээ салалт Женнид хүнд цохилт болоогүй гэдэг. Харин ч хүнд ачаанаас салсан мэт, хөл гишгэх зайгүй машин сүлжсэн өргөн зам гарахаар сандарч тэвдсэний эцэст арайхийн нөгөө талд нь гараад урт амьсгаа авч байгаа мэт сэтгэгдэл төрснөө тэрбээр нуусангүй. Мэдээж тэдний хайр сэтгэлийн харилцаа үргэлж ээдрээтэй байгаагүй.

Тэд бүр өмнө нь хэрхэн хайрлаж, дурлаж байснаа ч дурсан ярилцдаг байж. Хэдийгээр энэ бүхэн дуусгавар болсон ч Женнид харамсах сэтгэл огт төрөхгүй байгаа гэнэ. “Бидний хамт байгаа бичлэг, зургийг үзэгчид харсан л байх. Цөөнгүй сурвалжлагч надаас “Та үнэхээр түүнд хайртай юу” гэж асууж байсан. Хариултыг нь тэдгээр зураг, бичлэгээс харахад л тодорхой харагдах вий”. Тэр хайр сэтгэлээ ийн тодорхойлсон. хамгийн хүндтэй байр эзэлсэн хэвээр байна” хэмээн өөрийн хуудсандаа бичсэн байсан бол яг тэр үеэр Жим “Женни бид хоёрын таван жил үргэлжилсэн үерхэл үүгээр төгсгөл болж байна. Энэ хугацаанд түүнтэйгээ хамт байсандаа сэтгэл хангалуун байна.

Тиймээс түүндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” хэмээн twitter-тээ бичжээ. Үнэндээ тэднийг цахим хуудсаар дамжуулан харилцаагаа төгсгөл болсныг зарлахаас долоо хоногийн өмнө эл асуудал хэдийнэ шийдэгдчихсэн байж.

Энэ нь Холливудын ертөнцийн жишиг гэнэ. Энэ тухайд тэрбээр “Ихэнх тохиолдолд оддыг салснаас долоо хоногийн дараа л сонин хэвлэлд мэдээлэл гардаг. Үүнийх нь төлөө бурханд талархах хэрэгтэй. Учир нь хэн хэнээс салж, хэнд хаягдсан нь уншигчдад төдийлэн хэрэг болдоггүй. Амны зугаа гаргахаас цаашгүй. Энэ тухай мэдээлэл тэдний амьдралд огтхон ч сайн сайхан зүйл авчирдаггүй атал хурдан цацагдах тусам “хэргийн эзний” амьдралд сөргөөр нөлөөлдөг. Ямар ч хүнд дотно харилцаа холбоогоо тасалсны дараа гашуудаж, сэтгэл санаагаар унах үе гардаг шүү дээ” гэв.

Тэд өөрсдөдөө тайвшрах хугацаа олгосны эцэст салалтынхаа тухай нийтэд зарлажээ. Үүнийгээ Женни “Бидэнд хэвийн байдалдаа эргэн орох цаг хугацаа хэрэгтэй байсан юм. Оддын олонх нь салалтынхаа тухай мэдээллийг аль болох удаан хугацаанд нууцлахыг хичээдэг. Харин үүнийгээ “Тэртэй тэргүй өнөө маргаашгүй сэтгүүлд нийтлэгдчих болохоор ганц хоног ч болтугай сэтгэл санаа тайван байх гэсэн юм” гэж тайлбарладаг. Бидэнд хувийн амьдралын асуудлаа нийтэд дэлгэх үгүйг сонгох боломж олддоггүй. Тиймээс цаг хугацааг нь хэд хоног ч болтугай сунгах гэсэн ядмагхан арга юм даа” гэлээ.

Гэхдээ салалт Женнид хүнд цохилт болоогүй гэдэг. Харин ч хүнд ачаанаас салсан мэт, хөл гишгэх зайгүй машин сүлжсэн өргөн зам гарахаар сандарч тэвдсэний эцэст арайхийн нөгөө талд нь гараад урт амьсгаа авч байгаа мэт сэтгэгдэл төрснөө тэрбээр нуусангүй.

Мэдээж тэдний хайр сэтгэлийн харилцаа үргэлж ээдрээтэй байгаагүй. Тэд бүр өмнө нь хэрхэн хайрлаж, дурлаж байснаа ч дурсан ярилцдаг байж. Хэдийгээр энэ бүхэн дуусгавар болсон ч Женнид харамсах сэтгэл огт төрөхгүй байгаа гэнэ. “Бидний хамт байгаа бичлэг, зургийг үзэгчид харсан л байх. Цөөнгүй сурвалжлагч надаас “Та үнэхээр түүнд хайртай юу” гэж асууж байсан. Хариултыг нь тэдгээр зураг, бичлэгээс харахад л тодорхой харагдах вий”. Тэр хайр сэтгэлээ ийн тодорхойлсон.

О.Ундармаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.