Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖЕЙ-ЗИ, БЕЙОНСЕ НАР ОХИНТОЙ БОЛЖЭЭ

 Олны хайртай хосуудын нэг болох Жей-Зи, Бейонсе нар энэ сарын 7-нд хүүхэдтэй болсныг ИТАР-ТАСС мэдээллээ. Анхны охиндоо тэд Блю Айви гэж нэр өгсөн бөгөөд аавынх нь овгоор Картер хэмээн овогложээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бейонсег өнгөрсөн баасан гаригт эмнэлэгт авчирч, Ингрид Жэксон хэмээх нэрээр бүртгүүлжээ. Эхнэрээ тайван байлгахын тулд Жей-Зи эмнэлгийн бүх давхрыг түрээсэлж, үүнийхээ төлөө 1.3 сая доллар төлсөн аж.

Хамгийн алдартай рэпперүүдийн нэг Жей-Зи, R&B дуучин Бейонсе нарын гэр бүлд хүүхэд мэндэлсэн нь энэ амралтын өдрүүдэд интернетийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэдээгээр тодорсон байна. Төрөөд удаагүй Блю Айви интернет сүлжээний хамгийн алдартай хүмүүсийн нэг болжээ. Бейонсе жирэмсэн болсон талаарх сураг ажиг зунаас гарч эхэлсэн.

Харин тэд энэ тухай хэсэг хугацаагаар нууцалсан ч Америкийн “Video Music Awards”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Бейонсе өөрийгөө жирэмсэн гэдгийг албан ёсоор зарласан юм.

Ц.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.