УДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх Якутын театрт урилгаар ажиллах болжээ. Энэ сарын 22-24-нд Якутын театрын уран бүтээлчид УДБЭТ-т айлчилж тоглолт хийх юм. Тэд П.И.Чайковскийн “Хунт нуур”, С.Прокофьеын “Ромео Жульетта” бүжгийн жүжгийг тайзнаа амилуулах аж.
Мөн 24-нд Италийн удирдаач Роберто Салвалио болон УДБЭТ, Якутын театрын уран бүтээлчдийн хамтарсан гала тоглолтоор айлчлал өндөрлөх юм. Удирдаач Ж.Бүрэнбэх тус театрт гурван жилийн хугацаатай ажиллах санал хүлээн авчээ







0 Сэтгэгдэл