Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Батзандан Баянзүрхээс, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван Хэнтийгээс нэр дэвшжээ

АН-ын ҮЗХ-ны 228 гишүүний гуравны нэгийг шинэчлэх дотоод сонгууль өндөрлөх гэж байна. Амралтын өдрүүдэд нийслэлийн зарим дүүргийн намын хороод ҮЗХ-нд нэр дэвшигчдээ тодруулжээ. АН-ын удирдлагын төлөөх өрсөлдөөн энэ үеэр нэлээд тод харагдлаа гэж хэлж болохоор байгаа юм.

Зарим дүүрэгт намын хороод нь хоёр талцсан байна. Тухайлбал, намынхаа хороог сонгуульд ялуулж үзээгүй нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-ын хороог 20-иод жил удирдаж байгаа Д.Мөнхбаяр гэгч АН-ын Дүрмийн хороо, Нийслэлийн АН-ын хорооны шийдвэрийг биелүүлэх нэрээр С.Зоригтбаатар гэх нэгэнд тамгаа шилжүүлж, түүнийх нь удирдсан хурлаас С.Наранбаатар, С.Үнэн, О.Цэлмэг, Г.Энх-Амгалан, С.Зоригтбаатар нарыг ҮЗХ-ны гишүүнд нэр дэвшигчээр тодруулжээ. Гэтэл эл шийдвэрийг гаргасан хурлыг нь АН-ын удирдлага хууль бус гэж үзсэн байна. Цагдаагийн байгууллага С.Зоригтбаатарт Д.Мөнхбаярын хүлээлгэж өгсөн тамгыг хүчингүй хэмээн тогтоосон аж. Эх сурвалжийн хэлснээр Баянзүрхийн АН-ын хорооны хууль ёсны дарга нь Пүрэвдаваа аж.

Түүний удирдсан намын хорооны хурлаас Ж.Батзандан, Батцэцэг, дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Нарангуа нарыг ҮЗХ-ны гишүүнээр сонгуулахаар нэр дэвшүүлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2008 онд Баянзүрхээс ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон юм байна. “Цагааншонхор”-ын Ч.Энхтайван улс төрд эргэн ирж байгаагаа албан ёсоор нотлоод байна. Хэнтий аймгийн АН-ын хорооны хурлаас түүнийг ҮЗХ-ны гишүүнээр сонгуулахаар нэр дэвшүүлжээ. ҮЗХ-ны гишүүн “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар энэ удаа сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж, Ч.Энхтайванд боломж олгосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.