Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Жамбын Батмөнх”-тэй удахгүй “уулзана”

“Янгир тото” студийнхэн “Жамбын Батмөнх” нэртэй гурван ангит баримтат уран сайхны кино бүтээж байна. 1940-1990 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн түүхийг баримтад тулгуурлан харуулахыг зорьж буйгаа зохиолыг бичиж, найруулсан Ж.Тогтох ярьсан. Тэрбээр ЗХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд “Юмжаагийн Цэдэнбал” нэртэй таван ангит баримтат уран сайхны кино хийсэн туршлагатай нэгэн аж.

“Жамбын Батмөнх” киноны редактораар Дү.Мягмарсүрэн, зургийн даргаар До.Мягмарсүрэн нар ажиллажээ. Тус кинонд Ж.Батмөнх агсантай 40 гаруй жил ханилсан гэргий А.Дариймаагаас эхлээд түүнтэй олон жил хамт ажилласан гавьяат хуульч Б.Чимид болон туслах Р.Батаа нарын 50 хүний яриа, дурдатгалыг оруулсан гэнэ.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.