Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ

 СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр дүүргэж, Монголын рок, поп урлагийн нэгэн өнгө болон уран бүтээлээ туурвиж буй дуучин Ж.Алтанцэцэгтэй холбогдлоо. Тэрбээр саяхан ардын дууны цомог хэвлүүлснээс гадна поп опера урсгалаар уран бүтээл туурвиж байгаа юм. Түүнчлэн багшийнхаа уран бүтээлийн цэнгүүнд сонгодог аригаар бэлэг барихаар зэхэж байгааг нь дуулаад өчигдөр 16.50 цагт түүн рүү утас цохилоо.

-Сайн байна уу, таныг сонгодог бүтээл дуулахаар бэлтгэж байгаа тухай дууллаа.

-О.Ичинхорлоо багшийн маань уран бүтээлийн цэнгүүн маргааш болох юм. Би хоёр дуу дуулах ёстой байсан ч ажил амжихгүй явсаар нэгийг л сонголоо. Ф.Шубертийн “Ave Maria”-г дуулна.

-Сүүлийн үед хийж буй уран бү тээлээсээ сонирхуулна уу?

-Өчигдөр хоёр найзынхаа хамт Хөдөлмөр, халамж хүмүүжлийн сургуулийн 120 хүүхэдтэй уулзаж, бэлэг гардуулан, бага хэмжээний тоглолт хийлээ. Өмнө нь би энэ сургуульд очиж байсан л даа. Тухайн үед хүүхдүүдийг хараад хоолоо ч идэж чадахгүй өрөвдөж, харамсаж байлаа. Харин өчигдөр их сайхан байсан. Хүүхдүүдийн нүд нь цогтой болсон байна. Тэд өөрсдийн гараар цэцэг тарьж, яст мэлхий тэжээж, онц сурсан нэг нь гадаадад их сургуульд сурч байгаа юм байна. Яг одоо NTV телевизийн сар шинийн баярт зориулсан нэвтрүүлгийн бичлэгт орохоор явж байна.

-Поп опера урсгалаар хийж буй уран бүтээл хэр амжилттай байгаа вэ?

-Монголын сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлийг багтаасан поп опера цомгийн маань бичлэг удахгүй эхэлнэ. Энэ төсөлд “UP Music” продакшнтай хамтран ажиллаж байгаа. Түүнээс гадна удахгүй таван дивагийн хамтарсан тоглолт болно. Энэ тоглолтын бэлтгэл сар шинийн дараа эхэлнэ.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.