Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жакарта хот амьтны хүрээлэн биш

Индонезийн байгаль хамгаалагчид Жакарта хотын нэгэн байшингаас нас бие гүйцсэн дөрвөн бар, ховордсон шувуу, ургамал зэргийг илрүүлсэн байна. Байгаль хамгаалах төв “Эдгээр амьтад онгон байгальд ердөө 400 толгой үлдсэн суматрын бар мөн эсэхийг тогтоох, уг байшингийн эзэмшигч хэн болохыг тогтоохоор цагдаагын газартай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдэв. Тэдний үзэж буйгаар Жакарта хот амьтны хүрээлэн биш, бар тэжээвэр амьтан биш гэдгийг иймэрхүү хүмүүст ойлгуулах цаг болсон гэнэ. Ийм тохиолдол нэг бус удаа гарч байгаа юм байна.
Индонезийн хуулиар байшинг эзэмшигч хэн ч байлаа гэсэн их хэмжээний торгууль төлж, тав хүртэлх жилийн хорих ял авах ёстой аж. Тус улсад хууль бусаар мод огтлох болон хулгайн анчид олширсны улмаас бар төдийгүй бусад олон ховор амьдын амьдрах орчин үгүй болж, тоо толгой нь цөөрсөөр байгаа юм.  
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.