Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялт шатахуун хомсдоход хүргэж байгаа ч Францын засаг захиргаа буулт хийхээс татгалзан “гэдийсэн” хэвээр. Эсэргүүцэгчдийн эгнээнд оюутан залуус нэгдэж, жагсаал нь мөргөлдөөн болж хувирсан тухай BBC мэдээллээ. Энэ үеэр хууль сахиулах албаныхан 290 хүнийг баривчилсан бөгөөд мөргөлдөөний үеэр цагдаагийн таван ажилтан бэртсэн байна. Гудамжаар эгнэн жагсаж, лоозон барьсан залуусыг цагдаагийнхан тараах гэж бороохой, нулимс асгаруулагч хэрэглэснээс энэ зөрчил үүссэн аж.







0 Сэтгэгдэл