Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕТГ-ын даргын албанд хүүхнүүд санаархаж байна

     Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн улс төрийн хамтран зүтгэгч, Тамгын газрын дарга асан Д.Дорлигжавыг Монгол Улсын ерөнхий прокуророор томилуулчихав. Түүнийг УИХ-аас дэмжлэг авна гэдэгт олон хүн эргэлзэж байжээ. Гэвч нутгийн ахынх нь лообий МАХН-ын гишүүдийг эргүүлж дөнгөсөн тухай улс төрийн хүрээнийхэн шивнэж байна. Ерөнхий прокуророор тохоон томилогдох хуулийн шалгуурт тэнцээгүй ч Д.Дорлигжавт одоо шударгаар ажиллах л ганц зам үлдэв.

   Түүнийг ийн ногоон гэрлээр хуулийн “толгой”-н сургаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албанд санаархагчид тодорсон сурагтай. Бидэнд байгаа мэдээллээр хүүхнүүдэд Дорлигжавын суудал их таалагдаж байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа, Б.Мөнхтуяа, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Сонгогчдын боловсрол” төвийн Р.Бурмаа өөрсдийгөө сойж буй аж. Б.Дэлгэрмаа, Б.Мөнхтуяа нар УИХ-ын гишүүдийн лообийд найдаж, намынхаа гишүүдэд санаагаа ойлгуулсан сурагтай.


Г.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.