Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Есөн яруу найраг ч есүүлээ саятан болно

Хотгойдын аван Чингүнжав агсан мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Чингүнжав тусгасар тогтнол, газар шороо” яруу найргийн наадам зургадугаар сарын 27-29-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болно. Уг наадмыг Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдлээс анх удаа зохион байгуулж байна. Энэхүү наадамд оролцох шүлгийн агуулга нь эх орон, газар шороо, тусгаар тогтнол ямар их үнэ цэнэтэйг илэрхийлсэн байх ёстой гэнэ.  Тус уралдаанд 30 найрагчийг шалгаруулж, шилдэг есөн найрагчид  Хөвсгөл нутгаас төрсөн бичгийн их эрдэмт хүмүүсийн нэрэмжит шагналыг тус бүр сая төгрөгийн хамт гардах аж. 
Үүнд: 1.Чингүнжавын нэрэмжит цом
2.О.Энхсайханы нэрэмжит шагнал (УИХ-ын гишүүн агсан)
3.Ж.Бадраагийн нэрэмжит шагнал (дууны яруу найргийн мастер, ардын билэг зүй судлаач)
4.Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал (Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн)
5.М.Ширчинсүрэнгийн нэрэмжит шагнал (1960-1970-аад оны уянгын яруу найргийн төлөөлөгч, яруу найрагч)
6.Д.Намсрайн нэрэмжит шагнал (СГЗ, хүүрнэл зохиолын нэрт мастер)
7.Л.Хүрэлбаатарын нэрэмжит шагнал (эрдэмтэн, судлаач)
8.Ч.Билэгсайханы нэрэмжит шагнал (утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор)
9.Гүрж.Нямдоржийн нэрэмжит шагнал (яруу найрагч, сэтгүүлч) тус тус олгох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.