Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Есөн хүйтний учир

Эрт цагт өв тэгш биетэй, эрэмгий зоригтой ах дүү есөн залуу байжээ. Харамсалтай нь тэд нэг л охинд дурлачихаж. Ах дүүсийн сэтгэлийг булаасан үзэсгэлэнт бүсгүй хойд туйлаар нутагтай цасан хатны ганц охин аж. Тэрбээр хэнийх нь ч сэтгэлийг хүлээж авсангүй. Хайрандаа шатаж, бас нэг талаар гонсойсон эрс цасан хатанд бараалхан охиныг нь гуйжээ. Охины ээж тэднийг ордондоо урьж, идээний дээжийг сөгнөсөн боловч хэнийг нь ч хүргэнээ болгохоос татгалзжээ.

Дурласан есөн залуу “Тэгвэл бид таны албат болъё” хэмээн гуйжээ. Төгс үзэсгэлэнт бүсгүйн царайг хааяа ч болов харах гэж шийдсэн нь энэ байв. Цасан хатан зөвшөөрчээ.

Гэхдээ тэд жилдээ ганц удаа ээлж дараалан нутгаа эргэх болзолтой аж. Мөсөн туйлын хатны зарлигаар ах, дүү есүүл хамгийн богино өдөр, урт шөнийг зарладаг арванхоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сар гарч яргуй дэлбээлтэл нутагтаа ээлжлэн ирдэг болжээ. Тэд хүйтэн цас, өвлийн жаврыг унаа болгон хөлөглөн ирдэг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.