Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

   ОХУ-ын нийслэл Москва хотын “Домодедово” олон улсын нисэх онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 35 хүн амь насаа алдан 130 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал болсонд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновт эмгэнэл илэрхийллээ. С.М.Миронов Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд эх оронд нь алан хядах ажиллагаа болсон учир яаралтай буцах болсон байна.  

Ерөнхий сайд С.Батболд  хүндэт зочныг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байдагт нь талархаад Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд ОХУ-ын төр, засгийн төлөөлөл, 3 дугаар сард болох МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээнд “Шударга Орос” намын төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.  Мөн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хийх ажил эхнээсээ хэрэгжиж байгааг  тэмдэглэлээ. 

Монгол Улс Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов талархал илэрхийллээ.  Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Их өрийн асуудлыг бүрмөсөн шийдсэн нь хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээснийг тэрээр тэмдэглээд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.  

9 дүгээр сард Эрхүү хотноо болох Байгалийн эдийн засгийн форумд Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийг Ерөнхий сайд С.Батболдыг ахалж оролцохыг С.М.Миронов хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.