Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд уриалга гаргалаа

  Сүүлийн үед  зарим төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөн, иргэд  хүчирхийллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илт сурталчлан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаан авахыг иргэдэд уриалах боллоо.
        Энэ нь  нийгэмд тогтворгүй байдал үүсэх, иргэдийн амгалан тайван байдал алдагдах, олон түмнийг өдөөн турхирах, хүчирхийлэл үйлдэх сэдлийг төрүүлөх ноцтой хор уршигтай билээ.
       Иймд нийгмийн сэтгэл зүй, олон түмний санаа бодлыг үймүүлэхгүй  байх зорилгоор  зарим төрийн бус байгууллага, иргэний нийгмийн  хөдөлгөөн, иргэдээс  уриалж байгаа  иймэрхүү төрлийн мэдээ, мэдээллийг цаашид нийтэлж, нэвтрүүлэхгүй, аллага, хүчирхийллийг харуулсан кино гаргахгүй байхыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас уриалж байна.

                            
                             Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба..

                     
                                    

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.