Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд анхны албан ёсны айлчиллаа Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-аас эхэллээ. Айлчлалын хүрээнд С.Батболд БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой уулзлаа.
Тэрээр Европын холбооны стандартуудыг бүхий л салбарт хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэх үүднээс Европын холбоотой байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Европын стандартыг Монголд нэвтрүүлэх тухай тусгай заалт оруулах болсныг мэдээлж, уг асуудлаар Унгар улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамгаалах Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжихийг Унгарын талд мөн хүсэлт болголоо.
Ерөнхий сайд Байнаи Гордон эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, ялангуяа 2011 онд БНУУ Европын холбоог тэргүүлэх  хугацаандаа Европын стандартуудыг нутагшуулах зорилт тавьж байгаа монголын саналд дэмжлэг үзүүлж, өөрсдийн мэргэжилтнүүдээ ажиллуулахад бэлэн байгаагаа дурдав.
 Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, боловсрол, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая. ам долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг ярилцан шийдвэрлэхээр боллоо. 
Хоёр орны Ерөнхий сайдын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Эрдэнэчимэг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Монгол-Унгарын парламентын бүлгэмийн дарга Р.Буд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар зэрэг албаны хүмүүс оролцов.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордон нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж айлчлалын ач холбогдол, хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.