Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010-05-04-ний өдөр нийслэлийн  Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим байгууллагын ажилтай таницлаа. 
Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд хийгдэж айл өрхийг шилжүүлэн суурьшуулах ”300 айлын орон сууц”-ны шав тавих ёслолын ажиллагаанд оролцов.
Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглаж буй газраа эргэлтэд оруулж, орон сууцаар солих айл өрхийг түр байршуулах зорилго бүхий энэхүү 300 айлын хоёр орон сууцыг 2010 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа. 
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийг түр суурьшуулах орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх боломжийг судалж ойрын үед шийдвэрлэх үүрэг чиглэлийг хотын удирдлагуудад өгөөд “Засгийн газраас бодлого боловсруулж дэмжинэ” гэлээ.
Ерөнхий сайд С.Батболд дараа нь Улаанбаатар хотын Нийтийн номын сан дахь Өрхийн бичил аж ахуйг дэмжих “Cold agro” төслийн үйл ажиллагаатай танилцаж, өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж ярилцлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.