Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд нийслэлд ажиллана

  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн даваа гарагт нийслэлийн зарим байгууллага, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, төрөөс иргэдэд үйлчлэх шинэ үйлчилгээг хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцана.
    Тэрээр “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн нээлт, “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолд оролцох юм. Мөн  иргэдийн хэрэгцээнд зориулж бэлтгэсэн нөөцийн мах болон “Мах импекс” ХК-ний  хиамны шинэ шугамын ажиллагаатай танилцана.
Ерөнхий сайд “Нэг цонхны үйлчилгээ”, Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй танилцаж нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчидтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Ерөнхий сайд С.Батболдын нийслэл хотод ажиллах хөтөлбөр

2010.03.29. Даваа гараг

ЦАГ                ОРОЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ
11.00-11.30    “Төмөр замын дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн нээлтэд оролцоно
11.40-12.15    “Мах импекс” ХК-ний хиамны шинэ шугамын үйл ажиллагаа, иргэдэд зориулж бэлтгэсэн нөөцийн

                      мах бэлтгэсэн байдалтай танилцана
12.25-12.35    ЧД-ийн ЗДТГ-ын “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцана
12.40-13.00    “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолд оролцоно /СБД-ийн 11 дүгээр хороо/
13.10-13.30    Улаанбаатар хотын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцана /Нийслэлийн нутгийн

                     захиргааны “Хангарьд” ордон.  13 дугаар давхар/
13.30-14.00     Нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөгчид, ажилтнуудтай уулзана /”Хангарьд” ордоны 14

                     дүгээр давхар. Хурлын танхим/

Хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулсан унаа 2010 оны 3 дугаар сарын 29-ний 10.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүднээс хөдлөх болно. Та бүхэн сурвалжлах хэсгээ илгээж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба. Утас: 260311, 266230

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.