Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ

 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинд цахилгаан утас илгээж, ОХУ-ын “Домодедово” нисэх онгоцны буудалд террорист халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ.  Цахилгаан утсанд “Москва хотын олон улсын “Домодедово” нисэх онгоцны буудалд халдлага болж олон хүний амь нас эрсэдсэн тухай мэдээг бид цочирдон хүлээн авлаа.

Танд болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тэдний ойр дотнынхонд, Оросын ард түмэнд Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.  Монгол Улс алан хядах ажиллагаа, терроризмын бүх хэлбэрийг буруушаадаг. Терроризмтой хийж буй ОХУ-ын төр засгийн удирдлага, ард түмний тэмцлийг бид бүх талаар дэмжиж байна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.