Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Канцлер В.Файманнтай уулзлаа

       Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Холбооны канцлер Вернер Файманнтай уулзаж, Вена хотноо болсон Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр тохирсон зүйлсийг бүрэн хэрэгжүүлэхээр тохиролцов.
Комиссын хуралдааны шийдвэрийн дагуу дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлагыг Монголд нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулж дулаан гаргах үйлдвэр барих, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх шуудуугүй технологи нэвтрүүлэх, Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхээр болов. 
           Европын Холбооны стандартыг Монголд нэвтрүүлж, нутагшуулах үүднээс тус холбооноос буцалтгүй тусламж авах Монголын хүсэлтийг дэмжихийг Ерөнхий сайд С.Батболд БНАУ-ын Холбооны Канцлер В.Файманнаас хүсэв. Уг стандартуудыг нэвтрүүлэх  манай сонирхолыг Канцлер ойлгон дэмжиж буйгаа илэрхийллээ.
         Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа өргөжих боломжтойг цохон тэмдэглэж, Австрийн Боловсрол, судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлдэг тэтгэлэг, хөтөлбөрүүдэд Монголын оюутнуудыг албан ёсоор хамруулах хүсэлт тавьсан. Энэ саналыг канцлер В.Файманн хүлээн авч боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор эн тэргүүнд Монгол Улсын БСШУ-ны сайдыг Австрид айлчлуулахаар тохиров.
        С.Батболд БНАУ-ын Холбооны ерөнхийлөгч Хайнц Фишерыг Монголд айлчлах урилгатайг дахин нотолж, Холбооны канцлерыг Монголд айлчлахыг урьсныг В.Файманн талархан хүлээн авлаа. Мөн Австрийн Ерөнхийлөгчийг Монголд айлчлуулах асуудлаар хоёр тал тодорхой ойлголцолд хүрэв.
        С.Батболд айлчлалынхаа хүрээнд Вена дахь Монгол улсын ЭСЯ-ны ажилтай танилцаж, Бүгд Найрамдах Австри Улсын өдөр тутмын “Kurier” сонинд ярилцлага өглөө. Ерөнхий сайд С.Батболдын БНАУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодит ажил хэрэг болгох тохиролцоотойгоор өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.