Ерөнхий сайд үндэстний цөөнхийн төлөөллөөс зөвлөхүүдийнхээ нэгийг томилохоор болжээ. Харин яг ямар асуудлаар гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөх тухай захирамж хараахан гараагүй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр шинээр томилогдохоор зэхэж байгаа хүнийг н.Султан гэдэг юм байна. ОХУ-д сургууль төгсөж, химийн инженерийн мэргэжил эзэмшсэн нэгэн аж. Хуучнаар “Шаазан ваар”-ны үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байжээ. Одоо “Монгол шаазан” компанийн захирлын алба хашдаг гэнэ. С ултан гэхээр нь УИХ-ын гишүүн, Казахстанд сууж асан Элчин сайд, зохиолч Т.Султаныг хэмээн зарим хүн андуурчээ. “Сураг алдарсан” доктор Т.Султан “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуульд багшилдаг бөгөөд Монгол-Арабын бизнес төвийн ерөнхийлөгчийн сонгуульт алба хашиж байна.
Э.Төр







0 Сэтгэгдэл